24 ЦАГТ: Улаанбаатарт 836, орон нутагт 54 тохиолдол бүртгэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 05 сарын 30

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.05.30/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 891 хүнээс халдвар нэмж илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт халдвар авсан иргэдийн тоо 57512 болж байна. Харин халдвар авсан нь батлагдаж, эмчлэгдэж байсан 434 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Нийт эдгэрэлт 49754 боллоо. 

Тэгвэл өнгөрсөн хоногт коронавирусний нэн хүнд оноштойгоор эмчлэгдэж байсан дөрвөн хүн нас барж, нас баралт 272 болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Өнгөрсөн хоногт батлагдсан нийт 891 тохиолдлын 836 нь Улаанбаатар хотод, 54 нь хөдөө, орон нутагт бүртгэгдсэн байна. Харин эмнэлгээс шалтгаалах халдвар нэгээр нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар халдвар авч, эмчлэгдэж байгаа 4533 хүний 122-ынх нь биеийн байдал маш хүнд байгаа аж. 

Top