Нийслэлд өчигдөр 14.588 мянган хүнийг вакцинжуулжээ

2021 оны 05 сарын 30

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.05.30) ээлжит мэдээллийн үеэр ковидын эсрэг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.


МОНГОЛ УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

(2021.05.29, 19:00 цагийн байдлаар)

Улсын хэмжээнд 18-аас дээш насны 2 сая 67 мянган иргэнийг бүрэн вакцинд хамруулах зорилтыг Засгийн газар тавин, Эрүүл мэндийн яам хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сүүлийн 24 цагт Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 63.449 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Үүнээс Улаанбаатарт хотод өчигдөр 27 мянган хүнийг вакцинд хамруулах төлөвлөлтийг хийж ажиллсан ч 14.588 хүн хамрагдлаа. Тиймээс нийслэлийн иргэд та бүхнийг хоёр дахь тундаа хамрагдахыг уриалж байна.

Харин хөдөө орон нутагт 24 цагт 48.861 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Вакцинжуулалтын өссөн дүнгээр аваад үзвэл,

Улсын хэмжээнд

  • 1-р тунд - 1.852.565 хүн
  • 2-р тунд - 1.174.675 хүн

Улаанбаатар хотод

  • 1-р тунд - 947.713 хүн
  • 2-р тунд - 709.011 хүн

Орон нутагт нийтдээ 1.1 сая хүн вакцинд хамрагдах ёстой. Үүнээс,

  • 1-р тунд - 104.852 хүн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top