Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн тавдугаар сарын 31-нд “Дэлхийн тамхигүй өдөр” болгон зарласан бөгөөд энэ өдөр улс орнууд тамхины хор уршгийн талаар иргэддээ таниулан сурталчилдаг.
Энэ өдөр ДЭМБ-аас тамхи хүний эрүүл мэндэд ямар хор уршигтай болохыг дэлхийн нийтэд таниулж, тамхины хэрэглээг бууруулахад чиглэсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар уриалга гаргадаг. Тамхигүй өдрийн гол зорилго нь тамхины хэрэглээ болон түүнээс үүдсэн хор хөнөөл, экологи, эдийн засгийн гамшгийн талаар өсвөр үеийхэнд сурталчлан таниулахад оршдог.
ДЭМБ-ын мэдээлснээр, тамхины улмаас дэлхий даяар жил тутам 7 сая хүн нас бардаг бөгөөд 780 мянга гаруй нь дам тамхидалтад өртсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )