Дорнод l Б.Болдсайхан эмч бяцхан зүрхэнд яаралтай хагалгаа хийлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 31

"Зүрх мартахгүй" төслийг санаачлагч Б.Болдсайхан тавдугаар сарын 26 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр Хэнтий, Дорнодын хойд хил дагуух иргэдэд үзлэг, оношилгоо хийхээр зорьсон билээ. 

Б.Болдсайхан эмч үзлэг оношилгооны багаа "Хязгаараас чанад” хэмээн нэрлэсэн бөгөөд хүүхдүүдээс гадна зүрх ба цээж, том судас, уушигны мэс засалд орох шаардлагатай насанд хүрсэн иргэдэд ч эрүүл мэндийн тусламж үзүүлэх юм.  

Тэгвэл "Хязгаараас чанад" баг Чойбалсан хотод өнөөдөр 2021/5/31 нэгэн бяцхан зүрхэнд яаралтай хагалгааг хийсэн байна. Хагалгаа 1 цаг 45 минут үргэлжилж, 1,5 см өргөнтэй хаагдаагүй судсыг боожээ.

"Хязгаараас чанад" багийн томилолт зургаадугаар сарын 3 хүртэл үргэлжлэх юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.177.116) 2021 оны 05 сарын 31

Хүндэтгэж байна

0  |  0
Иргэн(192.82.66.93) 2021 оны 05 сарын 31

Баяр хүргье!

0  |  0
Top