ХБНГУ-д коронавирусийн эсрэг вакцинд хамруулахдаа иргэдэд эрэмбэ тогтоож, ээлж дараатайгаар хийж байгаа. 2021 оны 6 дугаар сарын 7-ноос эхлэн энэхүү эрэмбийг цуцалж, хүссэн хүн бүр цаг авч вакцинд хамрагдах боломжтой болно. Мөн энэ өдрөөс эхлэн 12-оос дээш насны хүүхдэд вакцин хийлгэж болохыг Холбооны Засгийн газар шийдвэрлэв. Гэхдээ үүнээс өмнө Европын Эмийн агентлаг коронавирусийн эсрэг вакцин хүүхдэд ямар нэг сөрөг нөлөөгүй гэдгийг тогтоох ёстой юм.
Эшлэл: “Хүүхэд вакцин хийлгэсэн эсэх нь хичээл сургуульдаа явахад нь ямар нэг нөлөө учруулах ёсгүй. Түүнчлэн эцэг эхчүүдийг хүүхдээ вакцинд заавал хамруул гэж албадахгүй” хэмээн Холбооны Канцлер А.Меркел цохон тэмдэглэв.
Үнэлгээ: ХБНГУ-д одоогийн байдлаар 35 сая буюу хүн амын 41,1 хувь нь коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн. Хоёр тунгаа бүрэн хийлгэсэн иргэдийн тоо 13 сая буюу 15,7 хувь болж байгаа нь вакцинжуулалтад багагүй хугацаа магадлалтайг харуулж байна. 6 дугаар сарын 7-ноос вакцинд хамрагдах эрэмбийг цуцлах, хүүхдүүдийг вакцинжуулах шийдвэр гаргасан ч вакцины хангамж сул хэвээр байгаа гэсэн шүүмж гарч байна.
Эх сурвалж: ХБНГУ-ын Засгийн газрын цахим хуудас (https://www.bundesregierung.de/breg-de/aktuelles/bund-laender-impf-gespraech)
Сэтгэгдэл ( 1 )
Германчууд ямар вакцин хийлгэсэн юм бол оо.