Архангай аймаг дахь Ковид-19 халдварын нөхцөл байдлын мэдээлэл /2021.06.01/
Архангай аймагт сүүлийн 24 цагт 432 шинжилгээ хийгдсэн. Шинээр илэрсэн тохиолдол 6 байгаа бөгөөд дараах сумдад халдварын тоо нэмэгдэв.
Үүнд: Өлзийт – 2, Өгийнуур – 2, Хайрхан – 1, Жаргалант – 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн. Ийнхүү Архангай аймгийн нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 380 боллоо.
Үүнд:
2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол
2021 онд: Эрдэнэбулган – 189 тохиолдол
Хайрхан – 32 тохиолдол
Эрдэнэмандал – 60 тохиолдол
Чулуут – 17 тохиолдол
Ихтамир – 1 тохиолдол
Цэнхэр – 14 тохиолдол
Хотонт – 5 тохиолдол
Тариат – 1 тохиолдол
Өлзийт – 42 тохиолдол
Жаргалант – 5 тохиолдол
Өгийнуур – 11 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Эмнэлэгт хэвтэж байгаа- 43 Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 21, Өлзийт сумын эрүүл мэндийн төвд 17, Өгийнуур сумын эрүүл мэндийн төвд 8 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 337 иргэн байна. Ойрын хавьтлын хүний тоо - 3192 /нийт өссөн дүнгээр/, тусгаарлах байранд байгаа – 7, гэрийн тусгаарлалтад байгаа – 613
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 06-р сарын 01-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд – 49258, II тунд – 32401 хүнийг дархлаажуулаад байна.
Сүүлийн 24 цагт 6 обьектын 984 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийгээд байна.
Сэтгэгдэл ( 2 )
МАН намдаа баяраллаа.Ухнаагийн Хүрэлсүхдээ туйлаас их баяраллаа.УБ-аас хөдөө орон нутагт,Хөдөө орон нутгаас ковидыг амь- жилттай тараасан нь.Хүрэлсүх бол хосгүй удирдагч мөнөөс мөн.100 жилд нэг төрөх сагсуу
Сонгуулийн сурталчилгаанаас болоод халдварын тоо эос нэмэгдсээр байна.