24 цагт: Халдварын 790 шинэ тохиолдол бүртгэгдэж, 7 хүн нас барлаа

2021 оны 06 сарын 01

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.01, 11:00 цаг)


Өнгөрөгч 24 цагт 8618 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 790 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 59.229 болж байна. Мөн хугацаанд 7 хүн нас барж, нас баралт 283 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд ойрын хавьтал болон энгийн иргэдийн сайн дураараа өгсөн шинжилгээнүүдээс илэрч байна.

Бүртгэгдсэн тохиолдлыг задбалбал

  • Улаанбаатар-681 (52.485)
  • Орон нутаг-109 (6019)

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд,

  • 75 настай эмэгтэй: Тавдугаар сарын 03нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
  • 68 настай эрэгтэй: Тавдугаар сарын 13-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
  • 44 настай эрэгтэй: Тавдугаар сарын 19-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
  • 44 настай эрэгтэй: Тавдугаар сарын 30-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
  • 83 настай эмэгтэй: Тавдугаар сарын 16-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
  • 59 настай эрэгтэй: Тавдугаар сарын 12-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
  • 85 настай эмэгтэй: Тавдугаар сарын 30-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.

Мөн хугацаанд 327 хүн эдгэрсний 159 нь эмнэлгээс, гэрийн хяналтаас 168 хүн бүрэн эдгэрсэн гэсэн гэрчилгээгээ авлаа. Ингэснээр улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 50.763 боллоо.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 4580 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Үүнээс:

  • Хөнгөн-2403 (52.5%)
  • Хүндэвтэр-1613 (35.2%)
  • Хүнд-448 (9.8%)
  • Маш хүнд-116 (2.5%)

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top