Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 10 орчим асуудал хэлэлцжээ. Эхний асуудал нь хүүхдийн асуудалтай холбоотой багц асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр тодорхой үүрэг, чиглэлүүдийг Ерөнхий сайд өгсөн байна.
Тухайлбал, Улаанбаатар хот дань амаржих газруудын ачааллыг бууруулах зорилгоор хоёрдугаар төрөх буюу "Хүрээ" амаржих газрыг барилга байгууламж, өргөтгөл барих гэх мэт бүрэн засвар хийх ажлыг 2022 оны улсын төсөвт суулгах үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Мөн ЭХЭМҮТ буюу Эх нялхаст бүрэн засвар хийх ажлыг 2022 оны улсын төсөвт суулгах чиглэлийг өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ гэх мэт элий балай юм барьж бхын оронд хэдэн эмнэлгүүдээ аль эрт засах бсн юм