Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.06.02, 11:00 цаг)
Өнгөрөгч 24 цагт 7102 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 1143 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 60.372 болж байна. Мөн хугацаанд гурван хүн нас барж, нас баралт 286 боллоо.
Ерөнхийдөө өвчлөл вакцинд хамрагдаагүй хэсэг рүү чиглэх нөхцөл байдал үүсэж байна. Ялангуяа ковидоор өвчилж байгаа голлох насныхан буюу 18-34 насны вакцин тариулаагүй иргэдэд эрсдэл үүсэж байна. Нөгөө талаасаа 0-17 насны хүүхдүүд маань энэ өвчнийг тусах эрсдэл бий болж байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, хүүхдээ хамгаалахын тулд та вакциндаа хамрагдах зайлшгүй шаардлагатай байна гэдгийг ЭМЯ-аас анхааруулж байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Улаанбаатар хотын тохиолдлууд 150 гаруй хорооны аж ахуйн нэгж, айл өрхүүдээс, ойрын хавьтал болон сайн дурын шинжилгээнээс бүртгэгдлээ.
Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд,
Сүүлийн 24 цагт 685 хүн эдгэрсний эмнэлгээс 419, гэрийн хяналтаас 266 эдгэрч гарлаа. Ингээд нийтдээ улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 51.448 болж байна.
Өнөөдрийн байдлаар 4727 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Үүнээс,
ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР
(Сүүлийн 24 цагийн байдлаар)
ШУУД ДАМЖУУЛАЛТ