Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.06.02, 11:00 цаг)
Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өнгөрсөн 24 цагт 7102 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 1143 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 60.372 болж байна. Мөн хугацаанд гурван хүн нас барж, нас баралт 286 боллоо. Ерөнхийдөө өвчлөл вакцинд хамрагдаагүй хэсэг рүү чиглэх нөхцөл байдал үүсэж байна. Ялангуяа ковидоор өвчилж байгаа голлох насныхан буюу 18-34 насны вакцин тариулаагүй иргэдэд эрсдэл үүсэж байна. Нөгөө талаасаа 0-17 насны хүүхдүүд энэ өвчнийг тусах эрсдэл бий болж байна. Тиймээс хүүхдээ хамгаалахын тулд та вакциндаа хамрагдах зайлшгүй шаардлагатай байна. Вакцин тариулах нь энэ халдвараас сэргийлэх, ковидоор өвчилсөн тохиолдолд амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлж байгааг хэлье. Вакцин тариулаад яагаад өвддөг вэ гэж хүмүүс асуудаг. Нэгдүгээр тунгаа хийлгэсэн үед та халдвар авах эрсдэлтэй хэвээр байгаа. Хоёр дахь тунгаа тариулсны дараах эхний 14 хоног дотор халдвар авах эрсдэл өндөр гэдгийг бодох хэрэгтэй. Бүрэн тунгаа авснаас хойш 14-28 хоногт дархлаа тогтох дүр зурагтай байгааг эрдэмтэн, судлаачид хэлж байна. Тиймээс халдвар, хамгааллын дэглэмээ ягштал баримтлах шаардлагатай " гэв.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Улаанбаатар хотын тохиолдлууд 150 гаруй хорооны аж ахуйн нэгж, айл өрхүүдээс, ойрын хавьтал болон сайн дурын шинжилгээнээс бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 685 хүн эдгэрсний эмнэлгээс 419, гэрийн хяналтаас 266 эдгэрч гарлаа. Ингээд нийтдээ улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 51.448 болж байна.
Өнөөдрийн байдлаар 4727 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Үүнээс