Орон нутагт бүртгэгдсэн 91 тохиолдлын 56 нь Төв аймагт байна

2021 оны 06 сарын 02

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.02, 11:00 цаг)


Өнгөрөгч 24 цагт 7102 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 1143 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 60.372 болж байна. Мөн хугацаанд гурван хүн нас барж, нас баралт 286 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатар-1052 (53.537)
  • Орон нутаг-91 (6110)

Улаанбаатар хотын тохиолдлууд 150 гаруй хорооны аж ахуйн нэгж, айл өрхүүдээс, ойрын хавьтал болон сайн дурын шинжилгээнээс бүртгэгдлээ.

ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР

(Сүүлийн 24 цагийн байдлаар)
 

  • Дархан-Уул+4, (Нийт-717)
  • Эрдэнэт+9, (Нийт-766)
  • Баян-Өлгийн +0, (Нийт-27)
  • Увс+26, (Нийт-100)
  • Ховд+1, (Нийт-269)
  • Хөвсгөл+17, (Нийт-115)
  • Завхан+2 (Нийт-497)
  • Булган+8, (Нийт-184)
  • Архангай+2, (Нийт-382)
  • Баянхонгор+1, (Нийт-86)
  • Говь-Алтай+5, (Нийт-289)
  • Өвөрхангай+0, (Нийт-399)
  • Сэлэнгэ+1, (Нийт-512)
  • Төв+56 (Нийт-1145)
  • Хэнтий+4, (Нийт-99)
  • Говьсүмбэр+0, (Нийт-50)
  • Дундговь+0, (Нийт-58)
  • Дорнод+5 (Нийт-67)
  • Сүхбаатар+0, (Нийт-274)
  • Дорноговь+0, (Нийт-74)

Сүүлийн 24 цагт 685 хүн эдгэрсний эмнэлгээс 419, гэрийн хяналтаас 266 эдгэрч гарлаа. Ингээд нийтдээ улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 51.448 болж байна.

Өнөөдрийн байдлаар 4727 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Үүнээс:

  • Хөнгөн-2478 (52.4%)
  • Хүндэвтэр-1665 (35.2%)
  • Хүнд-462 (9.8%)
  • Маш хүнд-122 (2.3%)
Top