Шаардлагатай бол ХЯЗГААРЛАЛТ тавина, ХӨЛ ХОРИХГҮЙ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 06 сарын 02

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.06.02/ Улсын Онцгой комиссын (УОК)-ын Шуурхай штабт ажиллан, вакцинжуулалтын нөхцөл байдалтай танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар холбогдох албан тушаалтнуудад чиглэл өгөв. 

Тэрбээр "Дөрөв, тав, зургаадугаар сарыг вакцинжуулалтын сар болгон зарласан. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр тунд 1,8 сая, хоёрдугаар тунд 1,3 сая иргэн хамрагдсан байна. Вакцин хийлгээгүй үлдсэн 1.2 сая хүүхэд, 200 орчим мянган иргэн байна. Тэдний 80 мянга нь жирэмсэн эмэгтэйчүүд байгаа. Эрүүл мэндийн сайдын өгсөн мэдээллээр вакцины хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн хувьд халдварын тоо буурч байгаа юм байна. Хүүхэд, залуучуудын хувьд өндөр эрсдэлтэй байна. Манай улс шиг залуу насны бүтэцтэй улс дэлхийд цөөхөн байдаг. ДЭМБ болон бусад байгууллагаас болгоомжлуулж байгаа нэг асуудал нь хүн амын насны бүтцээр ангилж харахад дийлэнх нь вакцинжуулалтад хамрагдаагүй байгаа нь сүргийн дархлаа тогтоход нөлөөлж мэднэ гэж үзээд байгаа. Манай улсын хүүхэд, залуус нь хүн амын 70 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, зорилтот бүлгийн 90 хувийг вакцинжуулсан ч нийт хүн амын 70 хувь нь вакцинд хамрагдаагүй байгаа тул сүргийн дархлаа тогтох уу, үгүй юу гэдэг асуудалтай нүүр тулна. Иймд залуучуудаа вакцинд хамруулах асуудлыг судлах хэрэгтэй" гэв. 

Түүнчлэн "Вакцины үр дүн зургаадугаар сарын 15-наас мэдэгдэж эхэлнэ гэж эрдэмтэд тооцоолсон. Долоодугаар сарын 1 гэхэд вакцинжуулалт дуусах ёстой. Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймагт вакцинжуулалт эрчимтэй явагдаж байгаа. Увс, Дундговь, Өвөрхангай аймагт вакцинжуулалтын үзүүлэлт доогуур байна. Алслагдсан аймагт хүйтний хэлхээ, ачилт, тээвэрлэх зэрэг асуудлаас хамаарч удаашралтай байгааг ойлгож байна. Өвөрхангай аймаг бол нийслэл хоттой ойр аймаг. Адилхан боломж байхад вакцинжуулалтад хойрго хандаж байгаа аймгийн удирдлагуудад хариуцлага тооцно. Намар гэхэд вакцины үр нөлөө гарч, халдварын тоо нэлээд буурна гэсэн тооцооллыг эрдэмтэд гаргасан. Ингэвэл маш сайн. Бидны тавьсан зорилт үндсэндээ биелнэ гэсэн үг. Харин бидний тооцоолсноос өөр үр дүн гарвал яах вэ гэдгийг маш сайн тооцоолох шаардлагатай. Эрсдэлт бүлгийн иргэдийнхээ 90 орчим хувийг вакцинд хамруулсан болохоор цаашид хатуу хөл хорио тавихгүй. Шаардлагатай бол хэсэгчилсэн хязгаарлалт хийгээд явахаас өөр гарцгүй. Өчигдрөөс хойш тусгай албадаас КОВИД 35 гэдэг ч юм уу өөр вирус дэгдэх магадлалтай гэсэн мэдээллүүд ирсэн. Энэ мэдээлэлд урьдчилсан шинжилгээ хийж, анхаарах шаардлагатай байна. Цаашид шинэ нөхцөл байдал үүсвэл ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр эрдэмтдийн баг, их сургуулиудтай хамтран ажиллана” гэлээ. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.89.151.254) 2021 оны 06 сарын 02

Ediin zasgaa unagaax koronag xaldvarlan taraax zyilee ene zasgiin gazar oorsdoo xiigeed baigaa biz dee ! Tegeed yyniixee esreg songoltgyi songuuliinxaa daraa temtsej ajil xiisen bolj xaragdax uu ?Zygeer l ogtsor muusain novshnuud !

1  |  0
zochin(64.119.16.89) 2021 оны 06 сарын 02

coronag tariad bga yum chin haldvar taraagaad yawj bhgui uy

0  |  0
zochin(103.242.45.45) 2021 оны 06 сарын 02

2 tungaa hiilgesen humuus KORONA hursenee medehgui yvaad bna sh de tegeed taraagaad bna sh

0  |  0
Top