Дэлхий дахинд түгээмэл тохиолддог зүрхний төрөлхийн гажиг оноштой хүүхэд манай улсад жилд дунджаар 1,000 орчим төрдөг аж. Тэдний 200-300 нь мэс засал хийлгэх нэн шаардлагатай байдаг байна. Тэгвэл энэ бяцхан зүрхнүүдийн нэг эрүүл болсон гэгээн мэдээг хүргэе.
Бусад өвчинтэй харьцуулахад зөв цаг үед нь мэс засал хийлгэж чадвал бүрэн эдгэрдэг энэ өвчний мэс заслыг Монголдоо амжилттай хийж буй "Зүрх мартахгүй" төсөлд ШШГЕГ-ын харьяа 407 дугаар хорих ангид хүмүүжиж буй А.Б-гийн хүүг 16 сая төгрөгийн өртөг бүхий хагалгаанд үнэ төлбөргүй оруулжээ.
Бяцхан хүү Б.Б нь зүрхний цоорхой гэх оноштойгоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарын байнгын хяналтад эмчлэгдэж байгаад 2021 оны тавдугаар сард зүрхний хагалгаанд орж, одоогоор биеийн байдал хэвийн сайн байна. Хүү одоогоор “Нандин амьдрал” асрамжийн төвийн багш, ажилчдын халамж анхааралд эрүүл саруул өсөж байгаа юм.
Нэмэлт: “Зүрх мартахгүй” төслийг анх бидний сайн мэдэх Бундангийн Болдсайхан эмч санаачлан “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн багтайгаа хамтран 2020 оны тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн үр дүнд одоогоор 170 хүүхдэд мас засал хийчихээд байна. Харин 2021 онд 200-250 хүүхдэд мэс засал хийхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )