АНУ-ын Калифорни муж “Cruise” компанид зорчигчдод жолоочгүй автомашинаар үйлчлэх анхны хөтөлбөрт оролцох зөвшөөрөл олгожээ.
“CPUC” хөтөлбөрийн хүрээнд туршилтын журмаар жолоочгүй автомашинаар зорчигчдод үйлчлэх юм. Ингэхдээ “Cruise” компани туршилтын тээврийн хэрэгслээр зорчсон иргэдээс төлбөр авахгүй байж болох гэнэ.
Жолоочгүй тээврийн хөтөлбөрт оролцох анхны зөвшөөрөл олгосон нь тэмдэглэх үйл явдал бөгөөд жолоочгүй автомашинууд авто замын аюулгүй байдлыг нэмэгдүүлэхээс гадна зорчих хэрэгцээг нэгэн зэрэг хангах юм гэж мэдэгдэлд дурджээ.
“Cruise” компани нь автомашин турших зөвшөөрөлтэй байсан ба зорчигчдод жолоочгүй автомашинаар үйлчлэх эрх олж авч байна.
Сэтгэгдэл ( 0 )