Ковакс хөтөлбөрийн хүрээнд “Астразенека” вакцин хүлээн авлаа

2021 оны 06 сарын 07

Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар 48.000 тун АстраЗенека AZD1222 вакциныг өчигдөр /2021.06.07/ хүлээн авлаа.

Энэ нь 2021 оны эхний хагас жилийн хугацаанд Монгол Улсад олгохоор хуваарилагдсан 239.160 тун вакцины нэг хэсэг бөгөөд дээрх дүнг задлавал, КОВИД-19 халдварын эсрэг АстраЗенека AZD1222 вакцинаас 5 дугаар сарыг дуустлах хугацаанд 112.800 тун, Пфайзер/БиоНТех BNT162 вакцинаас 6 дугаар сарыг дуустлах хугацаанд 126.360 тунг тус тус хүлээн авахаас 3 дугаар сарын 12-ны өдөр АстраЗенека AZD1222 вакцинаас 14.400, 3 дугаар сарын 24-ний өдөр Пфайзер/БиоНТех BNT162 вакцинаас 25,740 тун, 4 дүгээр сарын 21-ний  өдөр АстраЗенека AZD1222 вакцинаас 50.400 тун, 5 дугаар сарын 27-ны өдөр Пфайзер/БиоНТех BNT162 вакцинаас  100,620 тун, 6 дугаар сарын 05-ны өдөр АстраЗенека AZD1222 вакцинаас 48.000 тунг хүлээн аваад байна.

Ингэснээр 2021 оны эхний хагас жилд Монгол Улсад олгохоор хуваарилагдсан 239.160 тун вакциныг бүрэн хүлээн авлаа.   Хөтөлбөрийн хүрээнд хүлээн авсан вакциныг Монгол Улсын КОВИД-19 халдварын эсрэг вакцинжуулалтын үндэсний төлөвлөгөөнд заасны дагуу хүн амын бүлгүүдэд эрэмбэ дарааллын дагуу хийх ажил үргэлжилж байна. Вакциныг дэлхийн улс орнуудад тэгш, хүртээмжтэй хэлбэрээр олгох замаар цар тахлын тархалтыг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх зорилго бүхий КОВАКС хөтөлбөрт санхүүжилт олгосон бүх донор улсуудын засгийн газар, олон улсын байгууллага, хувь хүмүүст Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж байна. #НэгДэлхийХамтдаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top