Монголчууд найм дахь удаагаа төрийн тэргүүнээ сонголоо.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жилээр сунасан нь энэ удаагийн сонгуулийн нэгэн онцлог байв. Эрх баригч намаас экс Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэвшсэн бол, Ардчилсан намаас тус намын дарга асан С.Эрдэнэ, “Зөв хүн-Электорат” эвслээс Д.Энхбат нар дэвшсэн юм. Сонгуулийн ирцийн хувьд 22.00 цагийн байдлаар 59.16 хувьд хүрч ирцийн хувьд хүчин төгөлдөр байх боломж бүрдсэн.
Санал өгөх насны бүлгийн хувьд 65-69 насныхан хамгийн идэвхтэй байж нийт санал өгөх хүмүүсийн 75.83 хувь нь саналаа өгчээ. Харин 60-64 насныханы 72.8 хувь, 70-аас дээш насныханы 72.4 хувь нь санал өгч идэвхтэй оролцсон байна. Энэ удаад анх удаагаа санал өгч байгаа 18-19 насны сонгогчид идэвхтэй оролцсоныг дурдах нь зүй. Тэдний 58.3 хувь нь төрийн тэргүүнээ сонгох ээлжит сонгуульд саналаа өгчээ.
Санал хураах өдрийн 12.00 цагийн байдлаар нийт сонгогчдын 17.52 хувь буюу нийт 353.3 мянган хүн санал өгөөд байв. Харин 18.00 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 40 хувьд хүрч 813.9 мянган хүн санал өгсөн юм. Улмаар санал хураах цаг хаагдахад 22.00 цагийн байдлаар 57.9 хувьд хүрсэн билээ. Энэ удаагийн сонгуульд гадаад улсад амьдарч буй иргэдийн долоон хувь нь саналаа өгсөн. Тодруулбал, гадаад оронд амьдарч байгаа иргэдээс долоон мянга орчим нь саналаа өгөхөөр бүртгүүлснээс 5.4 мянга нь саналаа өгчээ.
Сонгогчдын ирцийн хувьд энэ жилийн сонгууль 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцэд хүрсэнгүй. Дөрвөн жилийн өмнө болсон сонгуулиар саналын ирц 60.67 хувь 1.189 сая хүн санал өгөөд байв. Нийслэлийн хувьд 518.9 мянган сонгогч санал өгч ирц нь 62.87 хувьд хүрч байжээ. Энэ удаад хэдийгээр залуусын ирц өндөр байсан ч өмнөх сонгуулиудын ирцийг давж чадсангүй. Үүнийг мэргэжилтнүүд нэр дэвшигчид болон улс төрийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна. Монголчууд анх 1993 онд Ерөнхийлөгчөө сонгож байснаас хойш сонгуулийн ирц долоон удаа дараалж унасан дүр зурагтай байсан юм. Наймдахь удаагаа ч тэр жишгээр явлаа.
НЭР ДЭВШИГЧИД САНАЛ ӨГӨХӨӨР ИРЭХДЭЭ ЯМАР БАЙР СУУРЬ ИЛЭРХИЙЛЭВ
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн У.Хүрэлсүх санал өгөх байранд ирэх үеэрээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэллээ. Энэ жил тэгш ойнууд давхацсан түүхэн жил. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ түүхэн ойнуудтай давхцаж байгаа нь билэг дэмбэрэлтэй байна. Хур бороо орж, нар мандсан энэ өдөр сэтгэл өндөр сонгуульдаа оролцоод сайхан байна. Надтай хамт АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ, "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат нартаа сонгуульд нь өндөр амжилт хүсье. Эмнэлэгт байгаа Д.Энхбат болон гэр бүлийнх нь хүнд эрүүл энхийг хүсье. Хурдан эдгэрээрэй. Цар тахлыг бид хамтдаа даван туулж гарах ёстой. Монголчууд үндэсний дээлээрээ гоёж саналаа өгдөг нь үнэт зүйл. Иргэддээ ч амжилт хүсье. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж ерөөе” гэсэн юм.
Тэгвэл Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Эрдэнэ “Сонгуулийн ирц өндөр байна. Монгол Улсад шударга ёс, ёс зүйт төрийг бий болгох, төрд хяналттай байх боломжийг хангасан сонголт хийгээсэй гэж хүсэж байна. Миний хувьд “Дарангуйлалгүй Монгол” гэсэн уриатай Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа. Хувь хүний эрх, эрх чөлөө, Ардчилсан Монгол гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлэн сонгуульд оролцож байна. Ямар нэгэн эд хөрөнгө, мөнгө амлаагүй. Өнгөрсөн долоо хоногийн нөхцөл байдлыг харахад шударга бус сонгууль болох магадлал өндөр байна. Ялангуяа асар их хэмжээний мөнгө тарааж байна. Мөнгө тараах асуудлыг хууль хяналтын байгууллагынхан хараа хяналтдаа авч чадахгүй байна. 100-400 мянган төгрөг тараах асуудал жирийн үзэгдэл боллоо. Өнөө өглөө гэхэд манай гэр бүлийн хүний эгч нь 100 мянган төгрөг аваад санал өгсөн байна. Ийм увайгүй, татвар төлөгчдийн мөнгөөр татвар төлөгчдийг худалдаж авч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл” гэж байсан юм.
Монголчууд ийнхүү найм дахь удаагаа Ерөнхийлөгчөө сонголоо. Сонгуульд оролцогчдын ирц, намуудын оролцооны талаар улс төр судлаач доктор О.Эрдэнэчимэг манай сонинд өгсөн ярилцлагадаа “Манайд зонхилон эрх барьдаг хоёр нам байдаг. Тэдгээрийн бодлого үйл ажиллагаа ард түмэнд таалагдахгүй байна. Сонгогчид улс төрийн намуудаас шинэчлэлийг, өөрөөр хэлбэл нийгэмд шударга ёсыг, ард иргэдийн аж амьдралыг сайжруулахыг шаардаад байна гэж харж байна” гэж ярьж байсан билээ. Сонгуулийн албан ёсны дүн өнөөдөр тодорхой болно. Энэ удаагийн сонгуульд санал өгөх машинаар уншигдсан дүнг гараар нэгтгэж тоолохоороо өмнөх сонгуулиас ялгарч байна.
У.ХҮРЭЛСҮХ: БИ АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ЗҮТГЭНЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа МАН-аас хэвлэлийн хурал зарласан юм.
Энэ үеэр МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан У.Хүрэлсүх “Монголынхоо ард түмэнд энэ оройн мэндийг хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль хуулийн хүрээнд явагдаж өндөрлөж байна. Манай ард иргэд телевизээр мэдээллийг бидэнтэй хамт авч байгаа гэж бодож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд манай улсын сонгуульд оролцох насны иргэдийн 60 орчим хувь нь оролцжээ. Энэ иргэдээс МАН-аас нэр дэвшсэн миний бие 65 орчим хувийн санал авсан. Үүнийг би асар том хариуцлага гэж хүлээж авч байгаа. Эхлүүлсэн ажлуудаа дуусгах, хэлснээ хийж хэрэгжүүлэх үүрэг хүлээлээ. Монголын ард түмэн, Монгол Улсын төр засгийг тогтвортой ажиллаасай, улс орондоо олон зүйл хийж бүтээгээсэй, эхлүүлсэн ажлуудаа дуусгаасай гэсэн том итгэл найдварыг үзүүлж энэ удаагийн сонгуульд ард түмэн маань саналаа өглөө гэж үзэж байгаа. Ард түмнийхээ итгэл найдварыг би хичээл зүтгэлээр хариулах болно. Улс орныхоо сайн сайхан амьдралын төлөө чөмгөө дундартал хүчин зүтгэх болно. Үр хүүхэд залуу хойч үеэ сайн сайхан нийгэмд амьдруулахын төлөө зүтгэнэ. Дээр нь Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ, ХҮН-аас өрсөлдсөн Д.Энхбатдаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Би энэ сонгуулийг зардал багатай болсон гэж үзэж байгаа. Монголынхоо ард түмэнд чин сэтгэлээсээ баярлалаа. Монгол Улсын төлөө зүтгэе” гэсэн юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 9 )
МОНГОЛЧУУД ЖИНХЭНЭЭСЭЭ ЯЛЛАА. СОНГОГЧИД НЭГ НАМЫН ТӨЛӨӨ БУС, ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ, ЭВ НЭГДЛИЙН ТӨЛӨӨ САНАЛАА ӨГЛӨӨ. \nМАН-ЫН ЗАЛУУЧУУД НАМДАА ЗОРИГТОЙ ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫН АЖЛУУДЫГ ЭХЛҮҮЛЖ ЧАДСАН НЬ ЯЛАЛТАД ХӨТЛӨВ. \nИНГЭСНЭЭР МОНГОЛ УЛС ЦААШИД ХӨГЖИХ ҮНДЭС СУУРИА БАТТАЙ ТАВИХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ. \n
хүрэлсүх болио луйврын сонгууль женко хүүк хоёроос өөр хүн дэвшүүлээд дахин цахим сонгууль хийеээ
луйварчдын сонгууль менгеер хахаж, хун бухэнд менге тарааж. ядуу евдеж зовсон, ухсэн хумуусийн ясан дээр гарч ирж байгаа луйварчныг ард тумэн сонгосон гээд байх хэрэггуй
Ерөнхийлөгч болж байгаа У. Хүэлсүхдээ баяр хүргэе. Чөмөгний дундаралт, ясны сийргэжилтийн эсрэг витамин зарна.
Bajar hurgei ! Tur tumen olnihoo itgeliig huleesen tedniihee sain saihni tuluu ald biye umartsan sain erunhiilugch bn gedegt itgeltei bn.
баяр хүргэе ард түмэн маш их итгэл өглөө дөө
bayr hurgei bid shuumjleh bich neg negendee bolomj ugj surah heregtei 10huruu tegch hun baih gui unuudur.s ehelj Mgl ireedui ge relte neg gedegt itgej bna zaluu hun uls oron ard tumniihe hugjuld anhaarna gedeg t naidaj bna amjilt husei
Ерөнхийлөгч гэж харагдахгүй л байна даа нэг л их ёсолсон баагий яах гэж байгаа вм бол доо.
Batgana barhilch zagaan songoltod urialaad barsangui yu ? Odoo bi tegeegui gej sh..naa harj l baigaarai