Жирэмсэн эхчүүд цахимаар цаг авч, дархлаажуулалтад хамрагдана

2021 оны 06 сарын 14

Монгол Улсын хэмжээнд жирэмсэн эхчүүдийн вакцинжуулалтыг өнөөдөр /2021.06.14/ эхлүүлж байгаа бөгөөд дайзер вакцинаар дархлаажуулах юм.

Жирэмсэн эхчүүд http://vis.health.gov.mn.survey цахим хаягаар цаг авч, дархлаажуулалтад хамрагдана.

Нийслэлийн хэмжээнд дүүрэг тус бүрт дархлаажуулалтын 1 цэг дээр жирэмсэн эхчүүдийг вакцинд хамруулж байна.

Вакцины 1-р тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд, 2-р тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд сайн дурын үндсэн дээр хийнэ. Мөн 36 дахь долоо хоногоос өмнө 2-р тунгаа авч амжаагүй жирэмсэн эхчүүд амаржсанаас хойш 42 хоногийн дараа 2-р тундаа хамрагдах боломжтой юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жигжидмаа(202.55.188.37) 2021 оны 06 сарын 15

Багцинда хамарагдах дэсэн еума

0  |  0
жигжидмаа(202.55.188.37) 2021 оны 06 сарын 15

Багцин цаг авах

0  |  0
Top