БНСУ-д урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан гадаад, дотоодын иргэдийг хилийн чанадад зорчоод ирэхэд нь тусгаарлалтаас чөлөөлөхөөр боллоо.
Тодруулбал, БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гёмоор ахлуулсан Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төв зургаадугаар сарын 13-ны өдөр хуралдаж, "КОВИД-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлж байгаа хилээр нэвтрүүлэх журамд өөрчлөлт оруулжээ. Энэхүү өөрчлөлтөөр ирэх долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл олгосон “Pfizer”, “Janssen”, “Moderna”, “Astra Zeneca”, “Covishield”, “Sinopharm”, “Sinovac” зэрэг урьдчилан сэргийлэх тарилгын бүрэн тунд хамрагдаж, хоёр долоо хоногийн хугацаа өнгөрсөн гадаад, дотоодын тодорхой нөхцөл хангасан иргэдийг хилээр нэвтэрсний дараа тусгаарлалтаас чөлөөлөхөөр болсон байна.
Тусгаарлалтаас чөлөөлөгдөхийн тулд дараах шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Үүнд:
Хэрэв тусгаарлалтаас чөлөөлөгдөх зорилгоор хуурамч баримт бичиг ашигласан тохиолдолд торгууль ногдуулах, КОВИД-19 туссан тохиолдолд эмчилгээний төлбөрийг төлүүлэх зэрэг арга хэмжээ авахаа нэгдсэн удирдлагын төвөөс мэдэгдлээ.
Дашрамд дурдахад, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад коронавирусний мутаци үүсээгүй гэж үзэж байгаа ба дархлаажуултад бүрэн хамрагдаж, 14 хоног болсон иргэд БНСУ-д зорчих, мөн тусгаарлалтад орохгүй байх боломжтой юм.
Сэтгэгдэл ( 0 )