Халдвар авсан 10 хүн тутмын 9 нь бүрэн дархлаажуулалтад хамрагдаагүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 06 сарын 15

Халдвар авч байгаа 10 хүн тутмын 9 нь бүрэн дархлаажуулалтад хамрагдаагүй байгаа ба өдөрт халдвар авч байгаа хүмүүсийн 90 хувь нь мөн вакцинаа бүрэн хийлгээгүй иргэд байна. 

Тухайлбал, сүүлийн гурван өдөрт 6600 гаруй хүн коронавирусний халдвар авснаас 6000 нь буюу 90% нь вакцины 2-р тунгаа хийлгээгүй, огт хийлгээгүй, 2-р тунгаа хугацаандаа хийлгэж амжаагүй 1-р тунтай иргэд, хүнд өвчтэй буюу дархлаа сул, хүүхэд зэрэг иргэд байна.

Вакцины 2-р тунгаа тариулаад 14-өөс дээш хоносон иргэд хамрын ханиад мэт халдвар авч эрсдлээс бүрэн хамгаалагдаж байна. Түүнчлэн ХӨСҮТ-өөс дөрвөн төрлийн вакцин тариулсан 900 хүн дээр түүвэр судалгаа хийхэд, АстраЗенека, Файзер, Спутник, Синофарм вакцинууд нь амь насны эрсдлээс 88-100 хувь хамгаалж байгаа гэх дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл, дээрх нэр бүхий вакцинуудын нэг, хоёрдугаар тунг авсан иргэд халдвараас 80-90 хувь хамгаалагдаж байгаа юм. Бүх төрлийн вакцин хийлгэсэн иргэдээс 0.5-06 хувь нь халдвар авсан, 90-ээс дээш хувь нь хөнгөн өвдсөн бол 9 хувь нь хүндэвтэр өвдсөн, 1 хүрэхгүй хувь нь биеийн суурь өвчнөөс болж хүндэрсэн гэх дүн мэдээлэл байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ж(202.9.40.23) 2021 оны 06 сарын 15

Хэн итгэхэв дээ

0  |  0
Top