Хүүгийнхээ төлөө өдөр бүр шаналан суугаа залуу аав, ээж манай редакцид хандлаа.
Г.Отгонбатын хүү О.Бэлгүнтэй удахгүй хоёр нас хүрнэ. Анх толгойн хэмжээ том төрж байснаас бусдаар бол эрүүл саруул, сэргэлэн цовоо хүү ээж, ааваа баярлуулан мэндэлжээ. Гэвч өнгөрсөн тавдугаар сард зүүн нүдний ар чамархайн хэсэгт "Арахнойд уйланхайтай" гэж оношлогдсон байна. Уйланхай нь маш хурдан томорч, мэдрэлд хүчтэй нөлөөлж байгаа тул яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа юм.
Хүүгээ цаг алдалгүй эмчлүүлэх хүсэл аав, ээжид нь байвч БНСУ-д хүүг эмчлүүлэхэд 80-100 сая төгрөг тэдэнд шаардлагатай болжээ. Гэтэл түрээсийн байранд амьдардаг залуу гэр бүл энэ мөнгийг шууд гаргах боломжгүй байгаа учраас сайхан сэтгэлт Монголын ард түмнээсээ тусламжийн гараа сунгахыг хүслээ.
ХАНДИВЫН ДАНС
Хаан банк - 5301311055 (Хүлээн авагч Цэндсүрэн)
Төрийн банк - 103500528439 (Хүлээн авагч Цэндсүрэн)
Сэтгэгдэл ( 0 )