Талийгаачийн ээж: Охин минь амаржаад, 3 хоногийн дараа нас барлаа, ЭМЧИЛГЭЭ ОРОЙТСОН

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 06 сарын 16

Коронавирусний халдвар авсан жирэмсэн эмэгтэй эмнэлгийн тусламж, үйлчилгээ хангалттай хэмжээнд авч чадалгүй байсаар Яармагийн шинэ эмнэлэг буюу “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв”-д хүүхдээ төрүүлээд нас барсан харамсалтай явдал өчигдөр (2021.06.15) болжээ. Зургаадугаар сарын 2-ны өдөр талийгаачийн шинжилгээний хариу батлагдаж, эмнэлэгт хандсан аж. Тэрээр эхлээд Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандан хэвтсэн ч талийгаачийн бие мууджээ. Талийгаачийн ар гэрийнхэн дүүргийн эмнэлэгт зорилтот эмчилгээг хийлгүй байсаар өвчнийг даамжруулсан болов уу гэсэн гомдолтой байгаа аж. Болсон явдлын талаар бид түүний гэр бүлийнхэнтэй холбогдож, тодрууллаа. 

Талийгаачийн ээж Э-гийн яриаг хүргэе (Нэрийг нууцлав)

-Юуны өмнө гэр бүлд нь эмгэнэл илэрхийлье. Таны охин яг хэзээ коронавирусний халдвар авсан юм бэ. Эмнэлэгт хэвтэхдээ биеийн байдал нь ямар байв?

-Миний охин зургаадугаар сарын 2-ны өдөр үзүүлтэл хариу эерэг гарсан. Эерэг хариу сонссоны дараа Баянголын VII төв ор гарахаар хэвтээрэй гэсэн чиглэл өгсөн. Нэгэнт ковидын шинжилгээний хариу эерэг гарчихсан учир, тэгээд ч төрөх дөхчихсөн байсан болохоор эмнэлэгт хэвтэх нь зүйтэй гэж бодсон. Хийсвэр хийх бол хэзээ вэ гэдгээ ч төлөвлөе гэж бодоод орой нь ор гарлаа гэнгүүт очиж хэвтсэн. Эмнэлэгт хэвтэхдээ ямар нэгэн хүнд шинж тэмдэг, зовуургүй, хоёр хөлөөрөө алхаад, инээгээд л орсон.

-Баянгол дүүргийн VII төвд ямар эмчилгээ хийж байсан бэ. Халдварын эсрэг эмчилгээ хийсэн болов уу?

-Эмнэлэгт оройн 19.00 цагийн үе хэвтсэн санагдаж байна. Тэр оройдоо бол эмч нарын ажил тарсан гээд эмчилгээ хийгээгүй. Маргаашнаас нь эмчилгээ эхэлсэн гэж байсан. Тариа дусал хийсэн үү гэхээр өөрөө эм, тарианы талаар сайн мэдэхгүй болохоороо “Мэдэхгүй байна аа, тариа хийсэн” гэж л хэлсэн. Миний охин дөнгөж 22 настай, анхныхаа хүүхдийг тээж байсан юм. 

-Хэзээнээс ковидын шинж тэмдэг илэрсэн бэ. Биеийн байдал нь халдвар авснаас хойш хэдий хугацааны дараа муудсан бол?

-Долоодугаар төвд дөрөв хоног хэвтсэнийхээ дараа “Ээж ээ, би үнэхээр дийлэхгүй нь ээ. Намайг гаднаас харчихаад зүгээр байна л гээд байна. Би сахиур авъя. Миний амьсгалын аппаратыг хүртэл авч яваад, хүнд өгчихөөд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүнтэй яриад өөр эмнэлэг рүү шилжүүлье гэж гуйсан. Эмч нар ч өөрсдөө Яармагийн шинэ эмнэлэг рүү шилжүүлэхээр боллоо гээд тийш явуулсан. 

-Яармагийн шинэ эмнэлэгт эмчилгээ хэр хийгдсэн бол. Биеийн байдал нь дээрдсэн үү?

-Шинэ эмнэлэгт очоод эмчилгээ сайн хийгдсэн. Би бол Баянгол дүүргийн VII төвд л их удаачихлаа гэж бодож байгаа. Яармагийн эмнэлэгт бол шөнийн 03:00 цаг хүртэл эмч нар нь хараад байж байдаг. Харин Долоодугаар төвд бол 21:00 цаг гэхэд л бүх эмч нар нь буугаад явчихдаг юм билээ. Ямар ч эмч байхгүй. Тэнд өндөр халуурч, эм тариа авах болоод дуудах гэхээр ямар ч эмч байхгүй. Миний охин өвдөж байхдаа аргаа ядаад “Эмч ээ, та надад утсаа өгч байгаач” гэж тусламж гуйхад өгөөгүй юм билээ. Оройдоо 21:00 цаг гэж гарч яваад, маргааш нь 11:00-12:00 цаг, заримдаа 13:00 цагт орж ирж үздэг байсан гэсэн. Би бол Долоодугаар төвийн эмч нар хүндрүүлсэн, эмчилгээ оройтсон гэж хардаж бодож байгаа. 

-Талийгаач хийсвэр хагалгаагаар төрсөн гэсэн. Нярайн биеийн байдал ямар байна вэ?

-Эсэн мэнд авч гарсан. Хүүхэд над дээр байгаа. Аавтай нь ээлжилж харж байна.

Талийгаач хийсвэр хагалгаагаар хүүхдээ төрүүлээд, гурав хоногийн дараа буюу зургаадугаар сарын 15-ны өдөр амьсгал хураасан бөгөөд нярайн биеийн байдал тогтвортой хэвийн байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд КОВИД-19 халдвараар 1152 жирэмсэн эмэгтэй өвчилсний 116 нь гэрээр эмчлүүлсэн бол 250 нь эмнэлэгт хэвтжээ. 

Түүнчлэн зургаадугаар сарын 16-ны байдлаар биеийн байдал нэн хүнд 12 жирэмсэн эмэгтэй байгаа бол КОВИД-19 халдварын хүндрэлээр хоёр эх эндсэн тухай ЭМЯ мэдээлж буй. 

Албаныхны зүгээс жирэмсэн эмэгтэйчүүд коронавирусний халдвараар илүү хүнд хэлбэрээр өвчилж байгааг онцлоод, жирэмсэн болон хөхүүл эхэд "Файзер" вакцин хийх зөвшөөрлийг АНУ, Канад зэрэг Европын орнууд зөвлөж буйг мэдээлж байгаа. Ингэхдээ 14-36 долоо хоногтойд вакцин хийж болно гэж үзэж байгаа юм.  

Сэтгэгдэл ( 58 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(91.168.149.21) 2021 оны 06 сарын 27

гэдгээ ч төлөвлөе гэж бодоод орой нь ор гарлаа гэнгүүт очиж хэвтсэн. Эмнэлэгт хэвтэхдээ ямар нэгэн хүнд шинж тэмдэг, зовуургүй, хоёр хөлөөрөө алхаад, инээгээд л орсон.\niim zugeer orson hund yamar emchilgee tegeed hiih uu???????????

0  |  1
Зочин(202.9.40.3) 2021 оны 06 сарын 20

nam ogt xamaagvi

0  |  0
ХАРАМСАЛТАЙ(202.126.89.93) 2021 оны 06 сарын 18

МАН БУРУУТАЙ. ХАЙРАН ХҮНИЙ АМЬ НАС.

1  |  1
mgl(192.82.74.85) 2021 оны 06 сарын 18

buh salbar 1 iimerhuu l baidag. emch nar unenhuu setgelgui, mun em tan ni dandaa huuramch yum bish uu.

3  |  1
Зочин(122.201.19.99) 2021 оны 06 сарын 18

БГД-7 төв маш муу эмнэлэг Дарга нь гэж нэг МАН-ын Ганбаатарын татаас гээд юу ч хийдэггүй гар нэг бгаа Сумьяабазар энэ хүнтэй арга хэмжээ тооцоо Бямабадорж бол чадахгүй шүү мөнгө хараал нам

1  |  1
Монгол(66.181.176.41) 2021 оны 06 сарын 18

Ийм хариуцлагагүй арчаагүй эмч нартай болохоор л гадагшаа явж эмчлүүлж байгаа юм

3  |  1
Иргэн(66.181.176.41) 2021 оны 06 сарын 18

Тарган хүн өвдвөл шууд өөрийн чинь буруу жин ихтэй гэж оношлоно эмч нар үнэн хариуцлагагүй

1  |  1
Зочин(66.181.178.180) 2021 оны 06 сарын 17

Эвий дээ.Нялх үрдээ, ээждээ, амьдралдаа ямар их хорогдсон бол доо.Ум мани бад ми хум.

2  |  0
зочин (202.131.245.226) 2021 оны 06 сарын 17

эмч нар сэтгэлгүй ханддаг , хөгшин хүнийг бол хүнийг бол үзэлгүйгээр насных гэж оношилдог эмчийг нүдээрээ харж байсаан

2  |  0
ЗОЧИН (103.14.36.6) 2021 оны 06 сарын 18

харамсалтай юм аа.Онцгойлон жирэмсэн эхэд анхаарахгүй дээ. Маш залуухан эх эндлээ. гэр бүлд нь эмгэнэл илэрхийлье. Ум маани бадме хум.

2  |  1
nemo(104.13.208.219) 2021 оны 06 сарын 18

hohichin MAN

2  |  0
Zochin(202.21.118.178) 2021 оны 06 сарын 18

Hairan saihan huuhed. Manai zarim emch nar uneheer hariutslaggui, huvia hicheesen zantai. Ene bol haihramjgui baidlaas bolood hundrel ugsun bna. Ter 7-r tuviin hogiin emchid hariutslaga tootsoh heregtei shuu

1  |  1
Зочин (122.201.24.170) 2021 оны 06 сарын 18

Сарангэрэл сайд өчнөөн амьсгалын аппарат авлаа л гээд хандив тусламж цуглуулсан, хаагуур явдаг юм бол, доо. АТГ хаана байна, ажлаа хийгээч. Аппарат нь хаагуур байгаан, зөндөө тоо л хэлээд байсан даа. Шуналтай авгай

2  |  1
Зочин(66.181.161.26) 2021 оны 06 сарын 18

Эзэнгүй мал аятай коронод бариулцгаагаад энэ төр засагаар дүүрсэн хувалзнууд ард түмнийг хамгаалах талаар юу ч хийсэнгүй.Яах гэж ийм юмнуудыг сонгосон юм .

зочин(58.142.72.50) 2021 оны 06 сарын 18

Эцсийн үр дүнд нь эмнэлэг эмнэлгийн ажилтнуудыг л буруутгах юм да Эмч нар л санаатай хүн алаад байв гэж дээ

1  |  1
Зочин(202.9.40.22) 2021 оны 06 сарын 18

UM MANI BAD ME XUM

1  |  1
ххх(202.179.26.253) 2021 оны 06 сарын 17

Харамсалтай, ум амгалан сайн болтугай. Төр засаг минь баяр наадмаа боль. Хүмүүсээ хурдан вакцинжуул. Эцэг эх бага насны хүүхдүүдээ халдвар тархаахаас сэргийл

0  |  0
Зочин(202.126.90.45) 2021 оны 06 сарын 17

Ард иргэдийг ингэж зовлонд унгагааж байдаг ямар өндөр үнэтэй сонгууль вэ арай юмаа. Нас барсан иргэддээ нөхөн олговор өгье.

0  |  0
zochin(203.91.117.8) 2021 оны 06 сарын 18

ene. vaktsinaa .bolioo . oros. ulsiin. vaktsiniig . avchiraachee. heden. hvnee .aldaj. baij .oros iin. tuslamj .avah .gesen. yum .toriin .tolgoid .baigaa.nohodvvdee.odoo. naad. karmaagaa. .bodohoo. bolj .ard irgedee. bodtsgoo....toriimnhonii shumal ..dendej ,baina,sh vv,,

0  |  1
gunj(207.183.244.30) 2021 оны 06 сарын 17

Evii dee um mani bad mi hum

1  |  0
No(82.113.121.175) 2021 оны 06 сарын 17

Цэл залуухан жаахан хүүхэд байна штээ. Харамсалтай юм болжээ. Үр нь сайн сайхан эрүүл энх өсөж торних болтугай.\n Эвий эвий\n

2  |  0
um ma ni pad me hum(202.126.90.134) 2021 оны 06 сарын 17

um ma ni pad me hum

1  |  0
oooo(103.229.120.144) 2021 оны 06 сарын 18

amisgaliin apprata ygd nemehgu bga ym be tsar tahal geed baahan mongo idej baij owchtond shaardlagatai yuch bhku arai denduu yuma

0  |  1
ард түмэн(192.82.76.170) 2021 оны 06 сарын 17

энэ хүрэлсүхийн сонгууль ерөнхийлөгчийн зөөлөн сэнтийгээр хэдэн хүний амийг золиослох болоод бна ааа бас энэ тэнэг Баттулга ямар ч олон хүнд шагнал одон медал өгдөгийн

5  |  0
зочин(122.201.31.150) 2021 оны 06 сарын 18

ДЭЛХИЙН ХҮН АМЫГ ВАКЦИНААР ЦӨӨЛЖ БАЙГААГ МОНГОЛЧУУДААС БУСАД НЬ ОЙЛГОЧООД БАЙНА

1  |  2
Дд(223.52.16.52) 2021 оны 06 сарын 18

Бузарын сонууль гэсээр ард түмэнээ юм нь чинээ бодоогүй байлар хувалзууд\n Үнэхээр гүн эмгэнэл илэрхийлж байна\nЭвийдээ үнэхээр хэлэх шг олдохгүй байна

3  |  0
Дд(223.52.16.52) 2021 оны 06 сарын 17

Бузарын сонууль гэсээр ард түмэнээ юм нь чинээ бодоогүй байлар хувалзууд\n Үнэхээр гүн эмгэнэл илэрхийлж байна\nЭвийдээ үнэхээр хэлэх шг олдохгүй байна

2  |  0
Дд(223.52.16.52) 2021 оны 06 сарын 16

Архангай(192.82.90.230) 2021 оны 06 сарын 17

Эмч нарын цалин хангамжийг энэ улсад байдаг бүхий л цалингийн дээд стандартаар олгоё. Гэхдээ эмнэлгийн дарга оффис ажилтнууд биш шүү.Эмч сувилагч нарыг. Тэгээд өндөр шалгуур тавьж өндөр хариуцлага нэхье. ЭМийн сайдаас дор цалинтай нэг ч эмч сувилагч байхгүйн төлөө хэлэх үгээ хэлье

3  |  0
ХИ(139.5.219.216) 2021 оны 06 сарын 18

ЯМАР Ч ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА МАШ МУУ ЕР НЬ ЭМ ТАРИА НЬ ХҮРДЭГГҮЙ ЮМ УУ ЭМНЭЛЭГТ ХЭВТСЭН ХҮМҮҮС ТАНИЛ ТАЛААРАА ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХГҮЙ БОЛ ЯМАР Ч ЭМ ТАРИА ХИЙХГҮЙ БАЙЛГАСААР ХҮНДРҮҮЛЖ БАЙГАА НЬ ҮНЭН!

2  |  0
ХИ(139.5.219.216) 2021 оны 06 сарын 16

ХИ(139.5.219.216) 2021 оны 06 сарын 17

ЯМАР Ч ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА МАШ МУУ ЕР НЬ ЭМ ТАРИА НЬ ХҮРДЭГГҮЙ ЮМ УУ ЭМНЭЛЭГТ ХЭВТСЭН ХҮМҮҮС ТАНИЛ ТАЛААРАА ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХГҮЙ БОЛ ЯМАР Ч ЭМ ТАРИА ХИЙХГҮЙ БАЙЛГАСААР ХҮНДРҮҮЛЖ БАЙГАА НЬ ҮНЭН!

1  |  0
ХИ(139.5.219.216) 2021 оны 06 сарын 26

ЯМАР Ч ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА МАШ МУУ ЕР НЬ ЭМ ТАРИА НЬ ХҮРДЭГГҮЙ ЮМ УУ ЭМНЭЛЭГТ ХЭВТСЭН ХҮМҮҮС ТАНИЛ ТАЛААРАА ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХГҮЙ БОЛ ЯМАР Ч ЭМ ТАРИА ХИЙХГҮЙ БАЙЛГАСААР ХҮНДРҮҮЛЖ БАЙГАА НЬ ҮНЭН!

0  |  1
Zochin(202.126.88.215) 2021 оны 06 сарын 17

Эх нялхас хүртэл маш муу эмчилгээ байхгүй хөнгөн очсон хүмүүс үнэндээ хүндэрээд хэрүүл хийж байж эмчилгээ хийлгүүлж байна энх нялхасийн эмч нар огт тоохгүй тэгээд манай эмнэлэг 3 шатлалийн эмнэлэг гээд огт тоохгүй байсан

1  |  0
бгд ахмадын эмнэлэг (66.181.179.97) 2021 оны 06 сарын 18

heden emneed oor emchilgee baihgvi tsarai harj dugneeed baisan ni unen shvv jaahan zaluu l hvn bol chi zuger bnshde gd emchildeggvi gazar bnlee torood udaagvi baisan ldaa tgel hvndersen bgd.iin emnelegt setgel dunduudr garsan arhag huuch uwchtei humuus bol duusah ym shg bnle azanda naidal demii em uugal hewthin bnlee!!!! suwilagch ni barag emchese deer niutsaar shahu heden taria hj ugsun shv emch ni bl chi zvger l haragdaj bn gdin bnlee!!!

1  |  0
иргэн(66.181.169.162) 2021 оны 06 сарын 17

мАНАЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР БҮРЭН ШИНЭЧЛЭЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ /ЭМЧ НАР МАШ ХАРИУЦЛАГГҮЙ /

4  |  1
сзочин(203.23.49.170) 2021 оны 06 сарын 17

Сарангэрэлтэй хариуцлага тооцооч худалч авгай

4  |  0
Уншигч(192.82.74.52) 2021 оны 06 сарын 18

Өвлийн хүйтэнд таавчигтай эмнэлэг шилжүүлэхэд огцордог юм билээ, одоо үхчихээд байхад нь яах бол, ум ма ни бад мэ хум

7  |  0
zochin(202.179.26.0) 2021 оны 06 сарын 16

chezeenii muuschdee ter Bayngoliin 7 -tov , chairan chunii ami nas ene eruul mendiin salbariig yaach ve??? zovlontoi umaa

1  |  0
Зочин (64.119.21.85) 2021 оны 06 сарын 16

Ум ма ни бад мэ хум.

0  |  0
оё оё(64.119.23.34) 2021 оны 06 сарын 17

Хүүкийг ялуулахын тулд Сарангэрэл авгай Мөнхсайханыг ашиглж мөнгө хиуйгэсэн. Хөдөөний өрк юм чинь юу хэлнийг нь гүйцэлдүүнэ

5  |  0
Nz(66.181.179.229) 2021 оны 06 сарын 16

Muusain hugiin nowshnuud amisgaliin apprataa avaach. Minii naiz eruul esen mend sxn amidrah bvren bolomjtoi bsn. Ta nar tvvniig min alsan!!! Hariutslagaa hvlee. Ygd EMYa.s darhlaajuulaltand hamragdaaguin ulmaas uud bolson gd ygd hamragdaagui ymr shaltgaantai bsn ygd nas barsniig helku bgnbeee nowshnuudaa

12  |  0
eejuud(66.181.171.26) 2021 оны 06 сарын 16

xureltseetei bolgooch eeuy gsn yg be dendyy uym aa xaldvar ulam ix garnadaa uanaa emneleg emch baixgyi bainadaa

1  |  0
Mmm(202.126.89.111) 2021 оны 06 сарын 16

Ter Sarangerel said bhdaa amisgaliin apparat zunduu bii geed l hun buhend hangalttai hemjeeniih bii geed hutsaad bsn yasan bee ter ih handiv tuslamjiin tsauglarsan yumnuud ni haaguur ni orood garchihvaa

3  |  0
овид(139.5.218.223) 2021 оны 06 сарын 18

МАН-н ТӨРИЙН ХАТАН ЭЭЖ амьсгалын аппарат үй олон байгаа гээд байсан чинь аягүй дутагдаж байн шүү одоо

6  |  1
Erka(202.55.188.39) 2021 оны 06 сарын 16

Naadam gej tenegtej baihaar ter amsagaliin aparatiig n abj boldogvi ym yy yylan n gaigvi vne hanhctai ymhcig

4  |  0
иргэн(202.131.225.197) 2021 оны 06 сарын 18

энэ амьсгалын аппаратаа хангалттай тоогоор авчиж болдоггүй юм байх даа, үнэхээр сэтгэлгүй төр засаг юм аа

7  |  0
Zochin(66.181.161.50) 2021 оны 06 сарын 18

Ер нь эмнэлэгүүд хоорондоо уялдаа холбоо байхгүй нэг эмнэлэг нөгөөгийнхөө пср шинжилгээг үгүйсгэж өөрсдөө шинжилгээ авч бна гээд хугацаа алдсанаас болж ковидтой битгий хэл энгийн өвчтөн шаардлагатай тусламж авч чадахгүй нас барах нь ихэслээ.эрүүл мэндийн сайд холбогдох албан тушаалтнууд дэндүү муу ажиллаж байна.моргууд нь дүүрч бна арай л дэндүү байна шүү

12  |  0
зас(202.21.113.82) 2021 оны 06 сарын 17

сарангэрэл хамгийн их хариуцлага алдсан шүү муу новш

7  |  0
zochin(103.229.121.13) 2021 оны 06 сарын 16

iim tohioldol 2 dahia garlaa

2  |  0
Top