Дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахал Монгол Улсад 2020 оны гуравдугаар сард бүртгэгдсэнээс хойш өвчлөл нэмэгдсээр өнөөдрийн (2021.06.16) байдлаар халдварын тоо 83.112 хүрч, 389 хүн нас бараад байна.
Манай улс цар тахалтай тэмцэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас зөвшөөрсөн эмчилгээг хийхийн зэрэгцээ уламжлалт анагаах ухааны танг хэрэглэж байна.
Тодруулбал Эрүүл мэндийн сайдын 2021 оны тавдугаар сарын А/328 тоот тушаалаар баталсан түр зааварт Коронавируст халдварыг уламжлалт анагаах ухааны онолоор оношлох, эмчлэх түр зааврыг хавсралтаар баталсан. Тухайн хавсралтад заасан Мана-4, Норов-7, Сожид, Сороол-4, Сороол-7, Агар-8, Агар-15 зэрэг танг хэрэглэхээр заажээ.
Халдварын дараа уламжлалт анагаахын танг хэрэглэх нь бие махбодын үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, өвчний урхаг үлдэхээс хамгаалах ач холбогдолтой аж.
Тэгвэл ковидын эмчилгээнд хамгийн түгээмэл хэрэглэж байгаа Мана-4, Норов-7 танг улирал харгалзахгүйгээр том хүн, хүүхэд ялгаагүй өвдөөгүй энгийн үедээ ч хэрэглэж болно гэдгийг уламжлалт анагаах ухааны эмч нар зөвлөж байна.
Энэ хоёр тан нь хүний биеийн бодисын солилцоог сайжруулж, тамир хүчийг тэтгэдэг учир өдөр тутамдаа цай чанаж уухаас гадна өдөрт 1-2 удаа 12-оос доош насны хүүхдэд 1 тунгаар, том хүнд 2 тунгаар 150-200 грамм усанд, эсвэл шимт ясны шөлөнд буцалган ууж болно.
Тангийн нэршилтэй цуг бичигддэг тоо нь тухайн тангийн найрлагад хэдэн төрлийн эмийн ургамал орсны заадаг аж. Тухайлбал Мана-4 танын найрлагад Мана, Лидэр, Гандигар, Гажаа гэсэн ургамал ордог бөгөөд уламжлалт анагаах ухааны 404 төрлийн өвчинд болон аливаа өвчнөөс сэргийлэхэд нэн тустай ажээ. Харин Норов-7 тангийн найрлагад Bитамин С, Цайр, Магни, Селен, Bитамин С зэргийг агуулсан долоон төрлийн эмийн ургамал багтдаг аж.
Сэтгэгдэл ( 0 )