Сайд С.Энхболдын өнгөн дээр салбар нь иргэдийнхээ эрүүл мэндтэй цуг дампуурлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 18

ЭМЯ тэрбумын төсөвт өртөгтэй тендерийг нэг хоногийн хугацаатай зарласан байжээ

Дөрөвхөн сар болж байгаа Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой энэ яагаад хамааралтай вэ гэдгийг одоо тайлбарлана. Түүнийг ажлаа хүлээн авсан 2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсад цар тахлын тохиолдол 1742 байлаа. Түүнээс эдгэрсэн нь 1321 байсан бөгөөд өдрийн дундаж тохиолдол 18 байж. Харин өчигдрийн байдлаар 86 мянган халдварын тохиолдол бүртгэгдэж, 414 хүн амь насаа алдсан тоон үзүүлэлттэй сууж байна.

Зөвхөн нэг өдөрт 26412 иргэн халдвар авч, 11 хүн нас баржээ. С.Энхболдыг ажлаа авахад нь өвдсөн иргэнээ бүртгээд, хяналтад аваад явж байсан салбар өнөөдөр цар тахалд нэрвэгдсэн хүмүүстээ хүрч чадахгүй болов. Бараг л үхвэл үхээд, сэхвэл сэх гээд зөнд нь хаяж байна.

Дээр нь АШУҮИС-ийг 2004 онд төгссөн, 2007 оноос Нэгдүгээр эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн даргаар, 2019 оноос Хоёрдугаар эмнэлгийн даргаар ажилласан гэх даруухан намтартай эмч сайд маань харагдаж байгаа шигээ биш бололтой. Цар тахал далимдуулсан хулгай, шамшигдуулалттай ч холбогдоод явж байгааг үгүйсгэх юм алга. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 2-нд Эрүүл мэндийн яамнаас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүндрэл багатай даван туулах, вакцинжуулах арга хэмжээний хүрээнд “Үндсэн болон ялгах кит” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер зарлажээ.

Харамалтай нь, энэ сарын 2-ны өдөр зарласан тендерийн материал хүлээн авах хугацааг маргааш нь буюу зургаадугаар сарын 3-ны өдрөөр тавьсан байна. Тендерийн нийт төсөвт өртөг нь нэг тэр бум (1,000,000,000) төгрөг. Ийм хэмжээний өртөгтэй тендерийн материалыг нэг хоногийн дотор бүрдүүлдэг байгууллага Монгол Улсад хаана ч байхгүй. Лавлагаа материал цуглуулахад багадаа гурав хонодог гэдгийг бизнес эрхлэгчид мэдэж байгаа. Тодорхой хэлбэл эзэн нь тодорчихсон тендерийг ор нэр төдий зарлаан гэсэн үг. Онцгой журмын хүрээнд шууд гэрээ байгуулах заалттай, tender.gov. mn дээр байгаа ЭМЯ/202106079 дугаартай зарыг нь ороод хараарай. Зуд болоход нохой, зовлон болоход лам зоолдогийн үлгэр энэ биш юм уу. Тэрбум төгрөг гэдэг чинь бага тоо бил үү гээд асуулт их байна. Жишээ авсан нь энэ болохоос Эрүүл мэндийн яамтай холбоотой ажилладаг НЭМГ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас зарласан уцаар төрмөөр тендерүүд зөндөө байна. ЭЭХХЗГ-аас гэхэд гурван тэрбум 933 сая 800 мянган (3,933,800,000) төгрөгийн тендерийг дөрөвдүгээр сарын 22-нд зарлаад 27-нд хаачихсан байна лээ. Дундаа амралтын өдрүүд таарч байгаа юм. Бас хөл хорио тогтоосон байсан үе. Мөн тус газар гурван тэрбум 933 сая 800 мянган (3,933,800,000) төгрөгийн тендерийг дөрөвдүгээр сарын 7-нд зарлаад 12-нд хаачихсан байдаг.

Дээрхтэй адилхан заль хэрэглэсэн байгаа юм. Хэн оролцох нь ойлгомжтой биш үү. НЭМГ-аас 600 сая төгрөгийн худалдан авах тендерийг хоёрдугаар сарын 5-нд зарлаад 8-нд нь хаачихсан байх жишээтэй. Баасан гарагт зарлаад даваа гарагт материалаа авчихсан гэсэн үг. Ийм зүйлсийн дэргэдүүр салбарын сайд “Нүд нь балай, чих нь дүлий” явж байж. Санаж байвал өнгөрсөн хоёрдугаар сард нийслэлийн Эрүүл мэндийн газар 20 мянган ширхэг N95 маск нийлүүлэх тендерийн сонгон шалгаруулалтыг цахим хуудастаа нээлттэй мэдээлсэн нь олны шүүмжлэлийг дагуулсан юм. Нэг бүрийн үнэ нь 20 мянган төгрөгөөр тооцож 400 сая төгрөгийн өртгөөр 20 мянган ширхэг дээрх маскыг авахаар тусгаж байв. Тэр нь бас хоёрдугаар сарын 5-н буюу баасан гарагт цахим хуудаст байршуулж, материал хүлээн авах хугацааг хоёрдугаар сарын 8-ны дотор хэмээн заасан байж билээ. Хэл ам өндрөө авахад нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаа Эрүүл мэндийн яам руу бухаж буруутгаж байв.

Хотын дарга Д.Сумъяабазар тэр үед “Наадахаа ЭМЯ руу нь буцаа, ийм заваарсан юмтай битгий орооцолдоод бай. Араас нь хуулийн байгууллагад мэдэгдэж шалгуул. ЭМЯ өөрсдөө авах ёстой. Яах гэж нийслэл  рүү явуулаад байгаа юм” гэж байлаа. Тухайн үед ЭМЯ-наас салаалсан муухай юм яваад байна гэсэн хардлага ч олон хүний сэтгэлд буусан даа. Тендерийн зарласан хугацааг тойроход л ийм байгаа болохоос бараа материал худалдаж авсан үнийн дүн гээд ухаад явбал аймар юм болно. Мөн КОВИД-той холбоотой төсвийн мөнгөөр авсан “Арбидол” эм, түүний худалдаалагдаж байгаа үнэ гэх мэтээс эхлээд ярих юм зөндөө. С.Энхболд сайдын удирдсан салбарт сэжигтэй бараг гэмт хэргийн шинжтэй үйлдэл олширч, улс орон даяараа цар тахалд нэрвэгдлээ. Цар тахал тарсан нь хэдэн жүжигчин дуучны аманд орж тоглолт зохион байгуулсан, сонгууль хийсэн, шагнал тараасэн гээд олон юмтай холбогдоно. Төгсгөлд нь иргэдийн хайхрамжгүй байдлыг нэрлэвэл нэрлэх юм даа. Төрийн шийдвэрийг дагах цагтаа дагахаараа нэг болсон ард иргэддээ одоо бурууг нялзаах гэж оролдох бол шившиг юм.

Иргэд өөрсд өө хайхрамжгүй байна гэж сүүлийн үед загнах гээд байдаг болсон байна лээ. Шоудсан хэдэн залуус, амны хаалтгүй зам гарч яваа ганц нэг хүн бол КОВИД-ыг дотооддоо алдсан шалтгааны ганц дусалд ч хүрэхгүй. Үлгэрлэвэл, худаг руу нулимсан чинээ л жин дарна. Бодлогын яам дорвитой ажиллахгүй байна гэдэг өвчин тархахыг зөвшөөрснөөс юугаараа ялгаатай юм бэ. Ер нь тэгээд Эрүүл мэндийн сайдаар хамгийн хүнд үед голмоор сулхан хүн ажиллалаа гэж хүмүүс шүүмжилж байна. Зөв өө, уг нь “Ард түмний аюулгүй байдал, эрүүл мэнд ард байхад би өөрийнхөө бодсон, санасныг хийнэ” гээд ширээ тулаад зогсож байх зангарагтай, бодолтой хүнийг ажиллуулах байлаа.

Эрүүл мэндийн салбарын энгийн ажилчид өнөөдөр бараг салж унахдаа тулсан. ийм үед салбарын сайд нь эмч, сувилагчдынхаа ажиллах нөхцөл, эрүүл мэндийн салбарын хүрэлцээ хүртээмжийн төлөө Засгийн газрын хуралдаан дээр салам үзэлцээд сууж байх ёстой. Тэгтэл УОК, Засгийн газар, яамны хэвлэлийн ажилтны ард нуугдсан тиймхэн сайдтай болчихсон нь, монголчуудын хүлцэнгүй доройн төлөөс гэхээс өөр хэлэх үг алга. Уг нь Эрүүл мэндийн сайд С. Энхболдод баатар болон түүхэнд үлдэх боломж байлаа. Хүч, эрх мэдэл нь ч байв. Цаг хугацааны хувьд гавьяа байгуулах боломжтой, бүр тэгэх ёстой үүрэг хүлээж авсан. Гэвч юунд хүргэснийг нь одоо бүгдээрээ харж байна даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

 

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iиргэн Лхагва(202.9.46.253) 2021 оны 06 сарын 20

Энэ дампуурал зөвхөн үе үеийн сайдууд эмнэлгийн байгууллага ард. Иргэдийн буруу биш төрзасгийн буруу учир нь хүнийг өөриын бодол толгойгоорнь ажлыг нь хийлгэдэггүй дандаа дээрээснь дарамталж тулган шаардаж шахаж шантайчилж ажиллуулдаг танил талаа тохоон томилдог томилуулдаг нэвширсэн үзэл бодол арчахгүй байдал нь энэ шүүдээ . Нөгөө нөхар нь үүнийг дагахаас өөр яалтай билээ нэг сайд нэр зүүгээдл мултарна бидзээ. Ер нь намын төлөө биш Монголоо боддог хүмүүс улс төр,засаг төр дээгүүр алга байгаатай холбоотой гэж бодож бна Эх нь булингарьай бол адаг нь булингартай гэдэг бидзээ

0  |  0
Иргэн(202.126.88.220) 2021 оны 06 сарын 19

Энэ ЗГ угаасаа тоглоомын ЗГ юм шүү дээ.Юу ч мэддэггүй мангар нөхдүүдэд сайдын титэм өмсүүлж тамга бариулчихаад жинхэнэ эзэд нь ард нь сууж утсаар удирдаж байдаг.Эзэд нь хулгайч Сү.Батболд болон түүний нөхөд.Хурэлсүх ч гэсэн тэнэг мулгуу чанараараа эздэд үнэлэгдэж титэм өмссөн салбадай..Монголд мафийн сүлжээ дээд түвшинд жинхэнэ утгаараа буй болсон байна.Наад сайд чинь ч гэсэн гэнэн зангаасаа ашиглагдаж яваа юу ч мэдэхгүй амьтан.

0  |  0
ushuu(64.119.21.18) 2021 оны 06 сарын 19

Odoo ene yamiig N.Udvalaar udirduulaa ter hun heden jil ymnii uchiriig oilgoson bh gej itgej bn!!!

0  |  1
Буруу(192.82.76.71) 2021 оны 06 сарын 18

Буруугаа бусад руу чихдэг хүүхэд шиг нялх амьтан боловч идэх завшихдаа бол иртэй сэлэм шиг идэрмэг амьтан юм. Огцруул

0  |  0
Түвдэн(202.9.40.154) 2021 оны 06 сарын 18

Энэ бас намчирхдхг новш юм аа. Шагнал тарааснаас ковидын тархалт ихэслээ ч гэх шиг. Сонгуулын сурталчилгаагаа мартчихаа юу. тэр чинь ёстой заваан юм болж байсан шүү дээ

1  |  0
З(66.181.181.178) 2021 оны 06 сарын 18

Энэ сайдын үгийг хэн ч тоохгүй учраас ажил нь урагшгүй байна. Жаахан зангарагтай хүн тавиач. Хэтэрхий сул дорой байгаад байна.төрөлхийн сул чанартай хүнийг битгий тамлаад байгаач. Зүгээр л чөлөөлчихвэл энэ хүндээ ч амар биздээ. Удвал ажил нь улам унана. Өөрөө сайн дураараа огцорчиход яанаа.

0  |  0
Зочтн(66.181.182.184) 2021 оны 06 сарын 19

Харахаас зэвүү хүрмээр маанаг амьтан. Хэдэн өгүүлбэр нийлүүлээд ч хэлчиж чадахгүй. Оюун-Эрдэнэ сайданцарын найз гээ биз дээ. Одоо улаанбаатрын бүх хүн халдвар авахаар нөхцөл үүслээ. Энэ дүнхүүд мэдэж бгаа юм алга.

2  |  0
ОЮУНЭРДЭНЭ ТОМИЛСОН(192.82.78.251) 2021 оны 06 сарын 18

СҮР ЖАВХАА МУУТАЙ САЙД ХЭНИЙ ТАТААСААР ГАРЧ ИРСЭН БЭ. ЯДАЖ БАЙХАД ЦОГ ЗОЛБОО МУУТАЙ ЮМ. ЭНЭ ОЮУН-ЭРДЭНЭ ЖААХАН ХҮНИЙ НҮДЭНД ДУЛААХАН ЦОГТОЙ ЗОЛБООТОЙ ХҮН ТОМИЛОХОД ЯАДАГ ЮМ БЭ, ЭНЭ САЙДИЙН ҮЕД КОВИД19 САЙН ЦЭЦЭГЛЭЛЭЭ.

2  |  0
zochin(49.97.96.190) 2021 оны 06 сарын 18

ajil ugduu naana chin Mgl hun olnoor uhej bna chi ogt ajil aa hiij ch adsangui zail

1  |  0
Иргэн(5.184.95.174) 2021 оны 06 сарын 19

Жонхуу гийн гавьяа

0  |  2
Zochin(103.229.122.86) 2021 оны 06 сарын 18

Gants ene saidad buruug tohoh gej bna UOK geed surjin nuhduud bgaa bizdee Tiim ih erh medel tenderuun Ard MAH iin akul uud bgaa

1  |  0
Зочин(43.242.242.176) 2021 оны 06 сарын 18

Энэнд яамны санхүү, хөрөнгө оруулалтын газар нь буруутай юм биш үү? Тендерийг сайд биш ТНБД нь хуулиараа хариуцсан, Санхүү, хөрөнгө оруулалтын газар нь удирдаад явдаг биз дээ?\nСонгууль зэрэг олон үйл явдлаас болоод ЭМСайдын үгийг тоохгүй улс төрөөр шийдвэрээ гаргаад явсан биз дээ? Гээндээ ч бий гоондоо ч бий. Зусалсан хүмүүс нь доогуур нь байна

0  |  0
Иргэн(192.82.88.204) 2021 оны 06 сарын 18

Ганц нэг хүний буруу ийм богино хугацаанд гарахгүй. Энэ нь МАН хэмээх төрийн тогтолцооны хариуцлагагүй байдлаас улбаалсан олон жилийн уршиг илэрч байна. Үүнийг ковид сэдрээлээ. Цааш нь маш олон салбар эрүүл мэндийн салбарын хойноос орно. Үнэндээ МАН оросоор засаглуулаад өөрсдөө долигнохыг сурсан байсан. Одоо засаглаж сурах хэрэгтэй . Багш чинь ард түмэн байх болно.

0  |  0
зочин(202.126.89.65) 2021 оны 06 сарын 18

уок дарга Амарсайхан маш буруу шийдвэр гаргаж хөл хориог задгай тавьсан хүн.Халдварт өвчнийг хөл хорихгүйгээр газар авхуулахгүйгээр дарна гэж хэзээ ч байхгүй.Амарсайханы энэ шийдвэр мэргэжлийн хүний оролцоогүйгээр гаргасан шийдвэр байх.Үүнд ЭМЯ-ны буруу гэж юу байхав.УОК хариуцлага хүлээх ёстой

1  |  0
больж үз(66.181.161.84) 2021 оны 06 сарын 18

OLON TUMEND BAITUGAI SALBRTAA CH XULEEN ZOVSHOOROGDJ CHADAAGUI ENE DUNXUU MAANAG ENXBOLD ZAILAA. CHI UO CH MEDEXGUI ATLAA BAS NEG MUU ULSTORJIJ POPROX BODOLTOI. CHI UDAXGI BAIRANDAA OCHNOO

1  |  0
Пп(1.232.135.231) 2021 оны 06 сарын 18

Энэ залуу хүн байж нүүрэн нь атираа үржлээсний их дэлгүүр болсрн байна шооо

0  |  0
Зочин(202.126.90.123) 2021 оны 06 сарын 18

Ээжийгээ дуурайсан улаан луйварчин хулгайч байна

0  |  0
Шилээ(66.181.161.114) 2021 оны 06 сарын 18

2021 оны 6-р сарын 17-нд 18:00 цагт зарлагдаад 2021 оны 6-р сарын 18-нд нээгдсэн бас нэг тендер бас ийм зурагаар явагдаж байна. ЭМЯ-нд ийм зүйл хийдэг гаршчихсан этгээдүүд шургалчихаад зайлахгүй байна.

1  |  0
ЗОЧИН(66.181.176.130) 2021 оны 06 сарын 18

ГАНЦ ЭНЭ САЛБАР БИШ ОЛОН САЛБАР ДАМПУУРСАН. ДАМПУУРСАН ДЭЭР НЬ ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД ДУНДААС НЬ ИДЭЭД АРД ОЛНЫГ ӨВЧЛҮҮЛЭЭД ҮХҮҮЛЭЭД БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮДЭЭ. ИНГЭСЭН ГЭЭД ӨВӨЛЖИНГӨӨ ГЭМТ ХЭРГИЙГ НЬ ДУРДСАН ТАГ ЧИГ. ИНГЭЖ БОЛДОГ ЮМ БАЙНА ШҮҮХ ПРОКУРОР НЬ ТООДГҮЙ ИЙМ ЗҮЙЛИЙГ ДЭМЖДЭГ ЮМ БАЙНА ГЭЖ ХАРАХААС ӨӨР ЗҮЙЛГҮЙ БОЛЧИХООД БАЙНА ДАА. ХҮМҮҮС ХЭДЭ МЯНГААРАА ӨВДӨӨД ХЭДЭН ЗУУГААРАА ҮХЭЭД, ЭДИЙН ЗАСАГ НЬ УНААД АРД ИРГЭД ҮГҮЙРЭЭД ШҮҮХ ПРОКУРОР НЬ ТАГ ЧИГ.

1  |  0
Хан(202.9.40.183) 2021 оны 06 сарын 18

Энэ сайдийн оронцог новшоо чи зайлаач чамайг сайд болсноос хойш энэ өвчин дийлдэхээ байлаа новшоо

1  |  0
ЭМЯ дампуу 30 жил(66.181.189.85) 2021 оны 06 сарын 18

ЭМЯ сүүлийн 30 жил дампуурсан. Хамгийн сүүлд Сарангарэл сэтгүүлч самарсан. ХАРИН Ч корнона гарч жаахан цочроо авсан. Коронатай энэ цаг үед нэгэнт дампуураад удсан ЭМ-ийн салбарыг авч явах хэцүү. ЭМСалбар 30 жилийн хугацаанд дампуурсаар ирсэн гор нь өнөөпөр тод харагпаж байна.

2  |  0
Top