Б.Наранзул: Би 126 удаа цусаа бэлэглэж, жаран литр цус өгчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 23

Хүнд мөнгөөр орлуулшгүй том ач буян бол цусаа бэлэглэх билээ. Эрдэнэ болсон халуун цусаараа олон хүний амийг аварч яваа эгнэшгүй нэгэн баатартай та бүхнийг уулзуулж байна. Б.Наранзул нь 126 удаа цусаа хандивлаж Мөнгөн донорын титэм хүртээд байгаа билээ. Саяхан дэлхийн цусны донорын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 120 ба түүнээс дээш удаа цусаа хандивласан цусны Хүндэт доноруудыг “Шударга журам” медалиар шагнаж байхаар болсон юм. Медалиа гардан аваад буй энэ л торгон мөчид Б.Наранзултай ярилцлаа.


-Цусны "Хүндэт донор" болсноос хойш хэдэн жил цусаа хандивлав, эхлээд өөрийгөө товчхон танилцуулна уу?

-Анх 1993 онд цусаа өгч байлаа. Би 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 45 настай.1992 онд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Улаанбаатар татах хэсэгт туслах ажилчнаар ажилд орж байсан. Одоо татах хэсгийн техник үзлэгийн цехэд засварчнаар 29 дэх жилдээ ажиллаж байна. Дөрвөн хүүхэдтэй. Том охин маань хүнтэй суугаад тусдаа гарсан учраас одоо эхнэр гурван хүүхдийн хамтаар ам бүл тавуулаа амьдардаг.

-Анх цусаа өгөхөд ямар санагдаж байв, айж сандарч байв уу?

-Анх 1993 онд явуулын донорын баг манай ажил дээр ирж байсан юм. Тухайн үед 18 настай байсан. Ингэж л анх удаа цусаа бэлэглэж байсан. Жилдээ хоёр удаа ажил дээр ирээд авдаг байсан. Нэг хэсэг цусаа бэлэглэхээ больчихсон. Харин 2010 онд Цус сэлбэлт судлалын үндэсний төвд өөрөө очиж цусаа өгсөн. Түүнээс хойш тасралтгүй цусаа бэлэглэж байна. 2011 онд Хүндэт донор болж, 2015 онд Хүрэл донор болсон доо. Харин Мөнгөн донорын болзлыг 2019 онд хангасан. Хүн айж сандрахад судас агшаад цус олигтой гардаггүй шүү дээ. Хүнд амьдрал бэлэглэж байж юунд нь айх вэ дээ.

-Та хэддүгээр бүлгийн цустай вэ, нэг удаа хэр их хэмжээний цус өгдөг вэ?

-Би IV бүлгийн цустай. Байнгын доноруудын 44 хувь нь I, 32 хувь нь III, 21 хувь нь II, долоон хувь нь IV бүлгийнх. Миний цус нэн ховортоо ордог учраас илүү үнэ цэнтэй гэж хэлж болно. Нэг өгсөн цусаар гурван хүнд амьдрал бэлэглэдэг гэж үзвэл нийт 370 орчим хүнд миний цус хэрэг болсон болов уу.Нэг удаа цус өгөхөд бүхэл цус бол 350-400 грамм. сийвэн бол 600 грамм өгдөг. Бүхэл цус өгвөл хоёр сарын дараа дахиж цус болон цусны эс, сийвэнгээ өгч болно. Сийвэнг 14 хоногийн зайтай дөрвөн удаа өгөөд нэг сарын дараа цус болон сийвэн өгч болно. Би 2020 онд 14 удаа цус болон цусны эс сийвэнгээ өгсөн байна лээ.

-Тэгэхээр нийт хэдэн литр цус хандивлаж вэ?

-Нийт 20 шахам жил цусаа өгсөн гэхээр одоогийн байдлаар 126 удаа цус болон цусан бүтээгдэхүүнээ авлагагүйгээр бэлэглэсэн байна. Литрээр бол 60 литр орчим болсон шүү. 

-Цусаа өгдөг хүмүүс ямар амьдралын хэмнэл, хоолны дэглэм баримталдаг вэ?

-Цусаа өгөх хугацаагаа дөхөөд ирэхээр аль болох өнгөтэй ундаа, өөх тостой хоол идэхгүй биеэ бэлдэж, сайн унтаж амрах хэрэгтэй. Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь цусны донорынхоо эрүүл мэндийг хамгаалах, хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй тул цусны донор болоход өндөр шалгууртай байдаг. Шинээр донор болж байгаа бол 35 асуумжийг бөглөж, эмчийн үзлэгт орно. Цус өгөхийн өмнө зургаан цагаас дээш унтсан байхаас гадна гурав хоног согтууруулах ундаа хэрэглээгүй, 10-14 хоног эм, эмийн бүтээгдэхүүн хэрэглээгүй байх, сүүтэй цай, сүүн бүтээгдэхүүн уугаагүй байх, харшил сэдрээгүй байх, 10 хоногтоо шүдээ авахуулаагүй байх, зургаан сар зүү эмчилгээ хийлгээгүй байх, сүүлийн зургаан сар шивээс хийлгээгүй байх, ямар нэг зовуурь илрээгүй байх ёстой зэрэг олон шаардлагууд байдаг. Манай улс 2004 оноос авлагагүй сайн дурын цусны донорын эгнээнд элссэн. Ингэснээр цусаа өгснийхөө төлөө шан харамж авахгүй, хүмүүнлэг энэрэнгүй, сэтгэлээсээ өгдөг бэлэг болохын дээр иргэний үүргээ биелүүлж байгаа хэрэг юм. Сайн сайхны төлөө мөнгөөр орлуулшгүй  зүйл бол цусаа өгөх гэж боддог доо. Нэг зүйл анхааруулахад жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, сарын тэмдэг нь ирж байгаа болон дуусаад гурав хонож байгаа, мэс ажилбарт ороод удаагүй байгаа хүмүүс цусаа өгч болохгүй.

-Цусаа өгөх юу мэдрэгддэг вэ. Зарим хүмүүс ухаан алдах толгой эргэх гээд янз бүр болдог шүү дээ?

-Би 111 кг жинтэй, даралт өндөр тул үйлдвэрийнхээ эмчийн хяналтанд байнга байдаг байсан. 2016 оноос "Олимпус Фитнесс" клубт фитнессээр хичээллэж 90 кг жинтэй болж, даралт хэвийн хэмжээнд хүрсэн. Цусаа тогт­мол өгөх нь даралт хэвийн байлгахад тусалдаг. Ер нь цусны донор байхын тулд 17-60 настай байх ёстой. Тэгэхээр би 60 нас хүртлээ л цусаа өгнө дөө. Цусаа өгөхөд надад янз бүрийн айдас, зовуурь төрдөггүй. Харин ч бие хөнгөрөөд, сэтгэл сэргээд ирдэг.

-Залуус хүсвэл бүх төрлийн шинжилгээнд нь үнэгүй хамрагдаад цусны донор болж болох юм байна шүү дээ. Донор болохыг хүсэж байгаа залууст юу гэж зөвлөх вэ?

-Тэгэлгүй яах вэ. Хэрэв та эрүүл бол хэдэн ч хүний амийг аврах боломжтой. Нэг хэлмээр, захимаар зүйл нь залуусын архи тамхины хэрэглээ их байна. Тэр ч бүү хэл энэ хэрэглээ улам залуужиж байгаад санаа зовдог. Би өөрөө архи, тамхи огт хэрэглэхгүй татгалзаад найман жил болжээ. Ямар ч архи тамхинаас гаргах бүтээгдэхүүн хэрэглэлгүй өөрийн тэсвэр тэвчээрээр архи тамхийг ялан дийлж хаяж чадсан. Хүний амьдралд илүүц зүйл гэж байдаг бол архи, тамхи л байна даа. Түүнээс татгалзаж чадсан хүн үргэлж сайн сайхан явна.

-"Шударга журам" медалиар шагнуулаад зогсож байхдаа юу бодогдсон бэ?

-"Шударга журам" медалиар шагнуулж байхдаа хамгийн шударга шагнал юм байна гэж бодогдсон. Ерөнхийлөгч шагнал гардуулах ёслолын үеэр "120 ба түүнээс дээш удаа цусаа хандивласан доноруудыг “Шударга журам” медалиар шагнахаар боллоо, та бүхэн олон хүний амийг авар­сан баатрууд шүү" гэж хэлэхэд нь их сайхан санагдсан.

-Цар тахлын энэ үед цусны нөөцийн дутагдалд орж байна гэсэн. Тэгэхээр гал алдахгүйн тулд тогтмол цусаа өгдөг хэчнээн донор байдаг вэ?

-Нэг сая хол давсан хүн амтай эрсдэл ихтэй өнөө үед цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж донорын эгнээг өргөжүүлэх шаардлага тулгарч байгаа. Шинжлэх ухаан, техник технологи хэдий хөгжлийн өндөр түвшинд хүрсэн хэдий ч дэлхий нийтэд цусыг орлуулах боломжгүй, зохиомлоор гаргаж чадаагүйн дээр удаан хадгалах аргыг ч өнөөдрийг хүртэл нээгээгүй учраас цусны донор гэдэг яахын аргагүй маш чухал. Тиймээс ч цусны донорыг тогтмол­жуулах, донорын эгнээг нэмэх, шинэ болон байнгын донорын тоог нэмэгдүүлэх, өргөмжлөх үүднээс цусны донорын өдөр гэж тэмдэглэдэг. Албан байгууллагуулаар явж донор нэмэгдүүлдэг. Сүүлийн үед зам тээврийн осол маш их нэмэгдэж байгаа учир цусны хэрэгцээ мөнхөд байдаг юм билээ. Монгол Улсын цусны албаны хэмжээнд 150 мянга гаруй цусны донор байдгаас идэвхтэй өгдөг 36 мянган донор бий гэсэн тоо судалгаа бий. Жилээс жилд донор нэмэгддэг ч цар тахлаас болж цөөрч байгаа нь нууц биш.

-Хүндэт доноруудыг дотор цус хандивласан тоо­гоор нь ангилдаг юм байна. Тийм үү?

-Хүндэт доноруудыг Топ, алт, мөнгө, хүрэл гэж алдаршуулдаг. 200 болон түүнээс дээш бол Топ донор, 150-иас дээш удаа цусаа өгсөн бол Алтан донор, 100-аас дээш удаа цусаа өгсөн бол Мөнгөн донор, 70-аас дээш бол Хүрэл донор гэж алдаршуулдаг. Мөн 35-аас дээш удаа цусаа өгсөн бол "Хүндэт донор" өргөмжлөл авдаг бол 10, 20 удаа цусаа бэлэглэсэн бол "Бахархал"-ын эзэн болдог. Анх "Бахархал"-ын эзэн болоод маш их хөөрч догдолж, өөрөөрөө бахархаж билээ.

-Нэн яаралтай нөхцөлд хүний амь дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байхад яаралтай дуудагдаж байсан тохиолдол байдаг уу?

-Байна аа. Цусаа нэг өгөөд хоёр сар амардаг юм л даа. Харин сийвэнг 14 хоногийн зайтай дөрвөн удаа өгчихөөд нэг сар амарна. Цусыг олон хоног хадгалдаггүй болохоор яаралтай хагалгааны өмнө дуудагдаж л байлаа. Хаана, юу хийж байсан бүх юмаа орхиод л харайлгаад очно шүү дээ. Миний цус хэнд очиж байгааг мэдэхгүй ч хүний амь аварч байгаа гэж бодохоор үнэхээрийн том буян шүү дээ. Төрөхийн хүндрэл, осол гэмтэл, мэс заслын үед гээд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ маш их байдаг. Тэгэхээр тогтмол цусаа бэлэглэдэг донорууд олон хүний амийг аварч байна гэсэн үг. Гудамжинд зөрөөд өнгөрөхөд танихгүй ч гэсэн энэ олон хүн дунд миний цус хэрэг болсон, амийг нь аварсан хүмүүс бий гэж бодох сайхан байдаг шүү.

-Гэр бүлийн хүн тань цусаа байн байн өгөөд байхаар "харамладаг" уу. Ер нь юу гэж байх юм?

-Гэр бүлийнхэн маань намайг цусаа өгөх хугацаа дөхөөд ирвэл өмнөх өдөр нь өөх тостой хоол идүүлэхгүй, унтуулж амраах гээд л бүх дэглэмийг хангадаг. Эхнэр маань хүртэл түүнд маань тааруулаад хоол унд бэлдэнэ шүү дээ. Хүүхдүүд маань хүртэл үлгэр дуурайлал авч байна. Том болоод цусны донор болно гэж ярьдаг. Тэгэ­хээр донорууд хүний амь авраад зогсохгүй, үлгэр дуу­райл болж байдаг гэж боддог.

-Хүндэт доноруудад төр засгаас ямар халамж үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхтэй. Жил болгон Нийгмийн халамж­тай гэрээтэй рашаан сувилалаар үнэгүй үйлчлүүлэх эрхтэй байдаг даа. Харин байгууллагын хувьд манай ажил их чухал ажил л даа. Зүтгүүрт техникийн үзлэг хийнэ. Ээлжээр гарна. Гэхдээ дээр ярьсан шиг гэнэтийн дуудлага гэхэд л мэс заслаас 2-3 хоногийн өмнө ярьж хэлнэ л дээ. Гэнэтийн дуудлагын үед ажлаа зохицуулчихдаг. Ажил таарахгүй бол чөлөө авна. Ээлжтэй таарах юм бол нойргүй бол цус өгч болохгүй. Манай хамт олон дэмжиж ойлгодог болохоор асуудал нэг их гардаггүй.

-Таны хобби юу вэ?

-Өвөө С.Дэмбэрэл гэж анхны операторуудын нэг байсан. Хүүхэд байхдаа байсхийгээд л Төв музейд очдог байснаа тод санадаг юм. Тэндэхийн үзмэрүүдийн дунд өвөөгийн маань малгайгаа хойш нь харуулан өмсөж, гартаа камер барьсан түүхэн гэрэл зураг нь байдаг байлаа. Тэр зургийг нь харах гэж байн байн очно. Харамсалтай нь, Төв музейг Байгалийн түүхий музей болгочихсон учраас үзмэрүүд нь өөрчлөгдөж, зураг нь олдоогүй. Сониноос, "Монгол хүү” уран сайхны кинон дээр өвөө маань зурвасхан гарч өнгөрдөг юм байна. Шороотын Цэвээнийг шоронгоос оргоход нь хоёр хүн тусалдаг даа. Тэрний нэг нь миний өвөө шүү дээ. Өвөөгөө дуурайгаад гэрэл зурагт их сонирхолтой. Сургуульд байхдаа хальсны зураг аваад л найз нартайгаа улаан гэрлээр зургаа боловсруулж угаагаад л гэрэл зураг сонирхдог болов. Харин 2007 оноос дижитал аппараттай болсноор гэрэл зураг түлхүү авах болсон. Анх хүүхдүүдийнхээ зургийг авч эхэлсэн. Эд маань л миний модель болно шүү дээ. Байгалийн зураг, макро зураг гээд л олон төрлөөр оролдож байсан. Одоо бол спортын буюу үйл хөдлөлтэй зураг илүүтэй авдаг. Байгууллагынхаа үйл ажиллагаа, гэр бүлийн зураг гээд л боломж гарвал зураг аваад л байдаг. Өдөр болгон л аппаратаа үүрээд л явдаг юм /инээв/.

-Гэрэл зураг авах бүрийдээ юу мэдэрдэг вэ?

-Дахин давтагдашгүй торгон агшинг буулгана гэдэг сайхан. Гэрэл зураг л түүх болон үлддэг юм байна. Сүүлдээ цусны төвийнхэнтэй найзууд болчихсон ямар нэг арга хэмжээ болох үед ажилгүй байж таарвал гэрэл зургийг нь авч өгдөг. Энэ бүхнийг үнэ хөлсөөр биш, хоббигоороо хийдэг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Энэ хугацаанд олон ч аппаратны түүхэн хөгжлийг дамжин өнгөрлөө. Хүмүүс намайг үзэсгэлэн гаргаач гэдэг л юм. Миний хувьд арай болоогүй юм шиг санагдаж байгаа. Гэхдээ санаж явбал бүтнэ гэдэг шиг хэзээ нэгэн өдөр үзэсгэлэнгээ гаргах байх. Одоогоор урын санд зөвхөн төмөр замтай холбоотой 50 мянга гаруй зураг бий. Үүн дээр миний гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олны гэр бүлийн зургууд нэмэгдэнэ. Мөн спортын зургууд нэлээд их бий. Хүмүүс зургаа авъя гэхээр нь хуулаад, заримдаа угаалгаад өгдөг. Хариуд нь урмын үг сонсдог. Энэ нь надад сайхан санагддаг. Заримдаа эхнэр маань зэмлэнэ. Ашиг мөнгө харахгүй атлаа үнэтэй аппарат авах юм гээд л. Гэхдээ хэн нэгнийг баярлуулж явбал хэтдээ үр хүүхдүүдэд маань буян ирэх байх гэж боддог.

-Таны ярианаас сонсоход спортод их элэгтэй юм аа?

-Тийм шүү. Хүүхдүүдээ ч спортоор хичээллүүлэх дур­тай. Том хүү 17 настай. Монгол Солонгосын Технологи коллежид суралцдаг. Ширээ­ний теннисээр хичээл­лэдэг. Хоёрдугаар зэрэгтэй тамирчин. Удаах хүү 13 настай, "ОНОМ" дунд сургуулийн наймдугаар ангид суралцдаг. "Аварга" клубт жүдо бөхөөр хичээллэдэг. Бага охин 75 дугаар сур­гуулийн зургаадугаар ангид суралцдаг. Волейболын спор­тоор хичээллэдэг. Би хүүх­дүүддээ хөдөлгөөн бол эрүүл амьдралын үндэс гэж хэлдэг.

-Залууст хандаж юу хэлэх вэ?

-Залуустаа хандаж хэлэхэд цар тахал ихтэй энэ үед цусаа хандивлаж бусдад амьдрал хайрлацгаая л гэж хэлье дээ. Бас архи тамхинаас хол байгаасай гэж дахин хэлье. Эрүүл амьдралын хэв маягийг мөрдөж, дасгал хөдлгөөн хийж, ямар нэг спортоор заавал хичээллэж байгаарай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR GUS TEO(102.89.23.159) 2024 оны 07 сарын 20

\nХэрэв та бөөр зарах, худалдан авах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу:\n\nИмэйл: contact@mountalverniahospitals.com\nWhats-app дугаар: 393512676198\nViber: 393512676198\n\nХүндэтгэсэн\nDR GUS TEO.\nОлон улсын эмнэлгийн зөвлөх

1  |  0
DR. ADITYA(102.88.36.211) 2024 оны 06 сарын 25

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(102.88.69.49) 2024 оны 05 сарын 19

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(102.88.69.49) 2024 оны 05 сарын 19

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITY (129.205.113.173) 2024 оны 02 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00

0  |  0
DR. ADITY (129.205.113.173) 2024 оны 02 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00

0  |  0
mandaa(203.91.115.56) 2021 оны 06 сарын 25

pee burhan min 60 litr gene uu gaihaltai yum aa

2  |  0
Уншигч(66.181.161.32) 2021 оны 06 сарын 25

Гайхалтай бас баярлалаа

2  |  0
Tsetsegee(202.126.89.172) 2021 оны 06 сарын 25

Баярлалаа, хамгийн сайн сайхныг хүсэе.

1  |  0
Top