ТАНИЛЦ: Өнөөдөр ажиллаж буй дархлаажуулалтын цэгүүд

2021 оны 07 сарын 05

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.07.05/ суурин 27 цэгт 43 багийн 303 эмч, ажилтан ажиллаж, 16.897 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 2607, II тунд 1310, нийт 3917 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Энэ өдөр 41 жирэмсэн эх, 12-15 насны 1673, 16-17 насны 549 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.029.568 иргэн I тунд, 888.289 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2502 (20.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 26246 (25.9 хувь), 16-17 насны 16758 (49.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэлээ.

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮДИЙГ ДҮҮРЭГ ТУС БҮРЭЭР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.23.219) 2021 оны 07 сарын 08

СХД-ийн 12-16, 29-31, 43-р хорооны 65-аас дээш настнай хүмүүс хаана Спутник-2 хийлгэх юм бол оо.

0  |  0
Top