Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон төв талбайд суулт хийж байгаа эрүүл мэндийн ажилтнууд цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.07.06/ мэдээлэл хийлээ.
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, олгогдох ёстой урамшууллуудыг олгох асуудлаар Засгийн газарт санал, шаардлага хүргүүлсэн. Энэ хүрээнд төсвийн тодотгол хийгдэх үйл ажиллагаа явагдаж байгаа. Гэвч өнөөдрийн байдлаар МҮЭХ, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьсан санал шаардлага, ялангуяа цалин нэмэгдүүлэх, нөхөн олговортой холбоотой асуудлууд үр дүнд хүрээгүй байна.
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд цаг наргүй, хүнд нөхцөлд өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг золиослон ажиллаж байгаа. Онцгой нөхцөлд ажиллаж байгаа бол цалинг гурав дахин нэмэгдүүлж олгоно гэсэн хуулийн заалт мөрдөгдөхгүй байна. Тиймээс эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмүүлэх тэмцлийг эхлүүлсэн. Энэ бол талбай дээр сууж байгаа цөөн тооны хүмүүсийн тэмцэл биш. Бүх эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа ажилтнууд энэ тэмцлийг дэмжиж байгаа гэдгийг би хариуцлагатайгаар хэлмээр байна.
Эрүүл мэндийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх бодит боломж байгаа гэж үзэж байна. Вакцинжуулалтад ажилласан эрүүл мэндийн ажилтнуудын урамшуулал дүүргүүд болон 21 аймгийн эрүүл мэндийн төвийн дансанд ЭМД-ын сангаас орчихсон байхад Хан-Уул дүүргээс бусад газарт энэ урамшууллыг олгоогүй байна гэсэн мэдээлэл авсан" гэв.
МҮЭХ, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос дахин санал, шаардлагаа Засгийн газар, УИХ-д хүргүүлж байгаа аж. Тэдний зүгээс Засгийн газар хуулиа биелүүлтэл, шаардлагынхаа хариуг автал суултаа зогсоохгүй гэдгээ мэдэгдлээ.
Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа "Бид найман хоног төв талбай дээр суулт хийж байхад хэн ч ирсэнгүй. Өвчтөнөө эмчилж байсан 32-хон настай эмч өнөөдөр сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа. Өнөөдрийн байдлаар 3,000 гаруй эрүүл мэндийн ажилтан КОВИД-19-ийн халдвар аваад байна.
Засгийн газар хуулиа биелүүлтэл, шаардлагынхаа хариуг автал бид эндээс явахгүй. Улаан бүсэд ажиллаж байгаа ажилтнуудад урамшуулал олгоно хэмээн мэдээлээд байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар улаан бүсгүй эмнэлэг гэж байхгүй болсон. Тиймээс нийт эрүүл мэндийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 9 )
МАНАЙ ЭМЧ НАРТ ЁС ЗҮЙ ДУТАГДАЖ БНА...... ҮЗҮҮЛЭХ ГЭЭД ОЧИХООР БУШУУХАН БҮРТГЭЖ АВААД, ХЭДХЭН ҮГ ХЭЛЭЭД ХӨӨХ ШАХУУ ГАРГАНА.... АСУУЛТАНД БҮРЭН ХАРИУЛТ ӨГӨХГҮЙ,.... ӨВЧИНЫ ТАЛААР ТАЙЛБАРЛАХГҮЙ, ХҮНИЙ ЯРИАГ СОНСОХ ДУРГҮЙ ЭМЧ НАРТАЙ БОЛСОН БАЙНА ШҮҮ..... БИ УГ НЬ ЭМЧИД ИТГЭДЭГ БАЙСАН. ОДОО ҮГҮЙ....КОВИДЫГ ЭМЧЛЭХ ЭМЧ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙХАД \n ТАЛБАЙ ДЭЭР ХЭДЭН АРАВААРАА СУУЖ БАЙГАА ЧИНЬ БАС Л ЁС ЗҮЙГҮЙ ХЭРЭГ...
20-30 жил эмч нарын цалин бага иухай шагширч гайхаж ярьцгаасан Одоо нэмээд өгөөчээ Юуунн шүүгч прокурор юэ
durtai uls suuj l baig ajillah durgui bol gertee bai mach todorhoi tur ta nart chadhaara tusalsan boloo
K;KK ОДОО БОЛ ЭМНЭЛГИИХЭН Л ТА НАРЫН АМИНД ОРНО ЗА ЮУ ХАР ТЭНЭГЭЭ
Эмнэлгийн дарга нараа шахаачээ гүйцэтгэлээр санхүүждэг тогтолцоо хэрэгжээд байгаа энэ цаг үед улсын төсөвт хандаад нэмэргүй шүү дээ
Цалингийн тухайд үнэхээо бага л даа гэхдээ хүн ардынхаа төлөө гэсэнсэтгэл бага даа энэ Ариунаа гэгч хэний захиалгаар ннэ хүнд цаг үед үе үе л гарч ирэх юм төр үасагт одоо боломж байгаа болов уу
Эмч нараа хайрла! Хайрлахгүй хүмүүст өвдөхийн цагт өршөөл энэрэл нь ивээхгүй л дээ.
Дайны хажуугаар дажин гэгчээр цар тахлаар далимжуулж ядарсан эдийн засагтай орноо битгий дарамтлаач дээ эмч нар минь.
Зарим тусгай эмнэлгууд авилгажсан эмчээр дуурсэн ер нь хахуульгуй эмнэлэг ховор доо тэгээд 15 00 цагаас хун узэхгуй эрт тарна ийм байхад цалин нэмэх яриа байхгуй дээ.Сэтгэлгуй бизнес Хайнань эмч их шт Монголд.