Эмч, ажилтнууд суултаа ҮРГЭЛЖЛҮҮЛЖ байна

2021 оны 07 сарын 07

Эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд үндсэн цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж, найман өдөр төв талбай дээр суулт хийсэн. Тэгвэл суултын үр дүн дараах байдлаар гарлаа. Гэхдээ эмч, амжилтнууд дараагийн акцаа эхлүүлж, суултаа өнөөдөр /2021.07.07/ үргэлжүүлж байна.


Улмаар УИХ, Засгийн газарт санал шаардлага дахин хүргүүлэн, шаардлагыг үл тоомсорлож, шийдвэрлэхгүй бол "Ажил хаялт" зарлахаа мэдэгдсэн.

Суултын үеэр нам, бүлгээ төлөөлөн УИХ-ын 8 гишүүн, Эрүүл мэндийн Сайд С.Энхболд, төрийн нарийн бигийн дарга Ц.Эрдэмбилэг, ТЗУГ-ын дарга П.Эрхэмбаяр, ЭТБХЗГ-ын дарга Б.Буянтогтох, НЭМТБХЗГ-ын дарга Л.Энхсайхан нар болон  Гавьяат эмч Б.Бүргэд, Төрийн соёрхолт эмч С.Сүхбат, З.Түмэн-Өлзий нар мөн  ирж эрүүл мэндийн салбарынхны тавьсан ШААРДЛАГА-ыг дэмжиж, улсын төсөвт зохих санал, шаардлагуудыг тавьж дэмжихээ илэрхийлэв.

УИХ-ын гишүүд Эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлэхээр тэмцэж буй салбарын ажилтнуудтайгаа адил байр суурьтай байгаагаа илэрхийлж, УИХ, Засгийн газарт асуудал тавьж шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байгаа талаараа мэдээллээ.

салбарынхны санал шаардлагыг танилцуулж дэмжлэг авахаар эм-ийн сайд с.энхболд, салбарын үэ-ийн холбооны дарга х.ариунаа, түр хорооны дарга, их эмч ө.анхболд нар уих-ын нббх-ны дарга м.оюунчимэгтэй уулзан шаардлагад дурдсан,

 

  • Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ҮНДСЭН ЦАЛИНГ 2 ДАХИН нэмэгдүүлэх, (салбарын яамтай тохиролцоонд хүрч, салбарын Нэмэлт хэлэлцээрийг амжилттай байгууллаа.)

 

  • Эмч, ажилтнуудыг эрүүл мэнд, амь нас, эрсдлийн даатгалд хамруулах,(энэ талаар зөвшилд хүрч цаашид хамтран ажиллаж даруй шийдэхээр болсон)

 

  • Монголын эрүүл мэндийн салбарынхан бүхэлдээ улаан бүс болсон тул УЛААН, НОГООН БҮС-ээр ялгаварлахгүй байх (энэ заалт нийт ажилтнуудад ялгаваргүйгээр хамруулахаар болсон) дээрх 3 асуудлаар ярилцан нэгдсэн тохиролцоонд хүрсэн талаараа суултанд оролцогчдод мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн салбарын 2020-2021 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийг дүгнэх, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЯ дээр хэлэлцээрийн бүрэлдэхүүн ажиллаж, тус хэлэлцээрийн 2020 оны биелэлт 68,4 хувьтай дүгнэгдлээ. НЭМЭЛТ хэлэлцээрийг байгуулж талууд тохиролцож гарын үсэг зурж албажууллаа.

Нэмэлт хэлэлцээрт: 3.3 дахь заалт нэмэлт өөрчлөлт орж “Эрүүл мэндийн ажилтнуудын үндсэн цалинг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон 2 дахин нэмэгдүүлэх, цаашид дундаж цалинг гурван сая төгрөгт хүргэхийн төлөө хамтран ажиллана.” гэсэн томъёоллоор орж талууд тохиролцсон нь тэмцлийн үр дүнгийн нэгээхэн хэсэг юм.

Эмч ажилтнуудын дараагийн АКЦ бол "ЭМЯ-тай хамтран салбарын эмч, ажилтнууд эв нэгдэлтэйгээр хүчээ нэгтгэн үндсэн цалингийн төсвийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгах эсэхийг УИХ-ын Төсвийн  байнгын хороо, УИХ-ын Нийгмийн Бодлогын Байнгын Хороо  УЛСЫН ИХ ХУРАЛ  болон Засгийн газар шийднэ. Энэ шийдврийг гаргуулах ТОМООХОН хариуцлагатай цаг үе тулгарч байна. Иймд халуун нар, хүйтэн бороог үл ажран тэмцсэн эрч хүчээрээ улам олуулаа нэгдэж  тэвчээртэй тууштай СУУЛТ-аа үргэлжлүүлэхийг Та нөхдөөсөө уриалж байна" гэж Эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлэх Түр хорооноос уриаллаа.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Багш(203.91.115.52) 2021 оны 07 сарын 07

СУРГУУЛЬ ЦУГЛАХ ДӨХӨХӨӨР БАГШ НАР АЖИЛ ХАЯЖ ЖАГСАНА БАС Л ЦАЛИНГАА НЭМҮҮЛНЭ

0  |  0
дорж(43.228.131.90) 2021 оны 07 сарын 08

Хамгийн багаар, цаг үеэ мэдэрсэн цалин нэмэгдүүлэх шаардлага тавьсан байна! ЗГ нь дэмжих ёстой

2  |  0
т(43.228.131.90) 2021 оны 07 сарын 08

Харин ч 5 дахин нэмэх ёстой! хөдөлмөрийн мөлжлөгөө зогсоо!

2  |  1
Иргэн(66.181.180.42) 2021 оны 07 сарын 07

Тэтгэвэрийн хүмүүс бага тэтгэвэртэй тэгсэн мөртлөө эд нар шиг гоншгинож тэтгэвэрээ голж суулт жагсаал хийж явдаггүй мөрөөрөө төр засгаа хараад л сууж байдаг Цаг сайхан болохоор хамгийн түрүүнд тэтгэвэрээ нэмэх хэрэгтэй

2  |  1
Зочин (66.181.180.42) 2021 оны 07 сарын 07

Эмч нар даварч байгаа юм биш үү Олигтой чадвартай хүн цөөхөн шүү дээ нэг их зантай муухай харицаатай хүмүүс шүү дээ ялгавлаж хүнтэй харицдаг яргавнасан олигтой тайлбарлаад хэлээд өгөхгүй бас л хүнд сурталтай хэцүү эмч нар байгаа шүү Өвчин далимдуулахаа болиж суултаа зогсоо

2  |  2
Зочин(43.242.243.32) 2021 оны 07 сарын 07

Монголын эрүүл мэндийн салбарыг нурааж үгүй хийгчид жагсаал хийж байна.Энэ жагсагчдын дунд хүмүүсийн эрүүл мэндийн төлөө ажил алба хашиж байгаа нэг ч эмч байхгүй.Ширээ тохойлдож улсаар тэжээлгэж байгаа л хүмүүс.Жинхэн хүний төлөө ажилладаг хүмүүс хэзээ ч ийм муухай зүйл хийхгүй.Тэд өнөөдөр ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэж албандаа зүтгэж явна.

0  |  2
Halh(66.181.161.8) 2021 оны 07 сарын 07

Хөөе лаларуудаа одоо болно.Нээх бурхан шиг сайхан ажилдаг юм шиг давараад байхын лаларууд чинь

0  |  2
owchton(202.126.89.172) 2021 оны 07 сарын 07

tangaragaa umartaj mongo tsagaan nud ulaan bolson emch nar tahal owchniig amidralaa deeshluuleh arga bolgoj baigaa n haramsaltai baina

0  |  2
z(202.21.108.61) 2021 оны 07 сарын 07

эмч нарийг бүгдийн зэрэг нэмүүлэх шалгалтанд оруул бүгд унандаа кккк

0  |  1
mgl(103.9.90.130) 2021 оны 07 сарын 07

nobshnuudiig hucheer taraa hinshuu ganbaa metiin yumnuud turhirch bgaa hucheer nam dar hun emchilj chadahgui uursdiiguu hugjuulehgui tsaling ni nemeh shiidber gargaa bizdee ene heden maliin ard hen turhich bgaa ni todorhoishdee

0  |  3
Зочин(64.119.23.99) 2021 оны 07 сарын 07

Битгий давраарай дарваанудаа. Эхлээд хүн хүндэтгэж, үйлчилгээ үзүүлж сур. Цэвдэг арзгаруудаа.

1  |  4
Top