Эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй эм авахгүй байхыг сэрэмжлүүлж байна

2021 оны 07 сарын 08

Иргэд та бүхнийг Монгол Улсын эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй эм худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эмийн чанар аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгал тухай удирдамжийн дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эмийн сан, эм ханган нийлүүлэх төвүүдэд хяналт шалгалт хийгдэж байна.

Шалгалтаар Ханиад, томууны эсрэг үйлдэлтэй Монгол Улсын эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй БНХАУ-ын Юлинг үйлдвэрийн "Лянхуа Чинвен" эмийг худалдаалах тохиолдол гарч байгаа тул иргэд олон нийтийг худалдаж авахгүй байхыг анхааруулж байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top