Үгэнд ороогүй охиноо эзэнгүй арал руу явуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 14

БНХАУ-ын Чэндү хотод нэгэн эцэг эх үгэнд нь ороогүй 13 настай  охиноо тус хотоос 2400 км зайд байрлах эзэнгүй арал дээр аваачжээ.

Хятадын “Global Times” хэвлэлд мэдээлснээр, арал дээр ирснээс хойш хоёр хоногийн дараа хүүхэд нутгийн загасчнаас тусламж гуйжээ. Тэрбээр эцэг эхтэйгээ хамт ирсэн ч арал дээрх хүнд нөхцөл байдлыг тэсвэрлэж чадахгүй гэжээ. Тус гэр бүл зөвхөн ус, чихэргүй жигнэмэг авсан ба гал ч түлж чаддаггүй байжээ.

Загасчин цагдаа дуудаж, тэднийг эрэг рүү аваачсан байна.

Охины эцэг эх хэвлэлд өгсөн ярилцлагадаа, энэхүү аялал нь хүүхдийн сэтгэл судлаачийн зөвлөснөөр хийсэн эрсдэлтэй нөхцөл байдал дахь сэтгэл зүйн дасгал байжээ. Охин сэтгэцийн асуудлаасаа болж өнгөрсөн оны есдүгээр сард сургуулиа хаясан гэнэ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Cc(73.37.19.86) 2025 оны 03 сарын 13

Ui ch oilgosongui ene medeenees. P... l gehuudee\n

1  |  0
Хас(66.181.189.101) 2025 оны 03 сарын 13

Би бас 3ыг явуулъя

3  |  0
zochin(103.57.95.170) 2025 оны 03 сарын 13

Manai huuhdiig cug avaad yavahgui.

2  |  0
Close menu