Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар компьютерт томографийн аппараттай боллоо.
Тус эмнэлэг компьютерт томаграфийн аппаратгүйн улмаас иргэд Улаанбаатар хот, Дархан-Уул аймагт очиж шинжилгээнд ордог байсан.
Шинээр суурилуулсан аппарат нь АНУ-д үйлдвэрлэгдсэн “Philips" загварын 16 зүсэлттэй, өдөрт 20 ба түүнээс дээш хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай, толгой, их бие, мөчдийн эрхтнүүдийн зэрэг бүтэн биеийн оношилгоог тодосгогчтой болон тодосгогчгүй жирийн зүсэлтээр харах боломжтой юм.
Тус аппарат ашиглалтад орсноор Мандал сумын төдийгүй зэргэлдээх сумдын иргэд нийслэлийг зорилгүйгээр сумандаа иж бүрэн оношлуулах, цаашид олон хүний амь насыг цаг алдалгүй аврах боломж бүрдэж байна.
Мандал сумын Нэгдсэн эмнэлгийг Аймаг сумдад төдийгүй Монгол улсад цөөхөн байдаг компьютерт томаграфийн аппараттай болгоход тус дэм үзүүлж, гүүр болон холбож өгсөн Мандал, Баянгол сумын уугуул СХД-ийн нэгдсэн эмнэлгийн бодлого төлөвлөлт хариуцсан орлогч дарга, дүрс оношилгооны тэргүүлэх зэргийн эмч П. Бат-Ирээдүй, Дүрс оношилгооны тэргүүлэх зэргийн эмч Д.Бархүү болон тус аппаратыг нийлүүлж, суурилуулж өгч буй "MD medical clinic" эмнэлгийн захирал Ч.Үл-Олдох, тус эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Мөнхбаатар нарт баярласан талархсанаа илэрхийлье.
Сэтгэгдэл ( 0 )