ДОХ-ын ХОЁР тохиолдол нэмж бүртгэгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 22

 

Өнгөрсөн зургаадугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол 2 илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдол улсын хэмжээнд 316 болсон байна.

Халдварт өвчнөөр өвчлөгсөд оны эхний хагас жилд 121.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 104.2 мянга буюу 7.1 дахин нэмэгджээ. Ковидын халдвараар өвчлөгсөд  113.5 мянгаар нэмэгдсэн нь үүнд нөлөөлжээ.

Харин салхин цэцгээр өвчлөгчид 91.6 хувиар, цусан суулгаар өвчлөгсөд 83.8 хувиар, вирүст хепатитаар өвчлөгсөд  69.9 хувиар, мөөгөнцрөөр өвчлөгсөд 65.1 хувиар, тэмбүүгээр өвчлөгсөд 47.2 хувиар, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгсөд 53.3 хувиар, трихомониазаар өвчлөгсөд  44.8 хувиар тус тус буурчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top