Төрийн ордонд өнөөдөр /2021.07.26/ Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд халдварын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэл, танилцуулгыг хийв.
Тэрбээр "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх баг өнөөдөр манай улсад 22:00 цагт ирж, зургаан долоон хоногийн хугацаатай ажиллахаар болсон. Бид одоо дельтавирусийн мутацлагдсан хувилбарт анхаарч байна. Өнөөдрийн байдлаар дельта вирус 124 улсад тархсан бөгөөд халдварлах чадвар нь альфа хувилбараас 60 хувиар их гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, коронавирусийн бусад хувилбараар өвчлөөд эдгэсэн хүн дельта хувилбараар өвчлөх эрсдэл өндөр байна. Манай улсад одоогийн байдлаар дельта хувилбарын долоон тохиолдол батлагдсан, холбогдох судалгааг хийж байна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 13 )
Сайдын өмнөөс амьдрагчидаа! Тэр хүн таны өмнөөс амьсгалахгүй шүү! Чи өөрөө л өөртөө эзэн. Чиний төлөө санаа тавьж байгаа хүмүүст баярла!
Худлаа. Хүн өөрөө өөрийгөө зоригжуулж хамгааоах вакцин нь өөрт нь байдаг юм. Байгалиасаа заяагдсан өөрийнхөө дархлааг дэмий үгээр бүү унагааж байгаарай! Та өөрийгөө жолоодож байгаа жолооч нь та өөрөө юм. Тийм учраас та насандаа хүний үгээр бүү амьдар !та бол ухаалаг байж өөрийгөө хөгжүүлнэ ээ бас хамгаална худлаа хүний үгэнд орж маш олноороо үхэх хэрэг байгаа юм уу даа! Та өөрийгөө өөрөө хамгаалах чадамж танд өөрт чинь байгааг анхаар!
Энэ нээрээ үнэн унхиагүй сайд шүү
Сайд яах вэ ажлаа хийж л байна шүү дээ! Иргэд өөрсдөө дэглэмээ бариад тэнэж бөөгнөрөхөө боль л доо!!! Биднээс их шалтгаалж байна шүү дээ(архидаад, зугаалаад,бөөгнөрөөд,зуслан болон хөдөөгүүр,амралт, сувилалаар дүүрэн замбараагүй хүмүүс...)
Урагшгүй ноёнд ухаангүй албат гэдэг шиг САЙД муу ажиллаж байгаа.
Хэн баталсан юм бол архичид уу, хулгайчид уу, дээрэмчид үү?
Худалч
Vnen daramttai yumaa sda
Энэ нээрээ даан ч яавдаа гэмээр сайд даа. Монголын анагаах ухаанд дүн гуйж дунд авдаг байсан амьтнаас өөр сайд болчих аавын хүү ээжийн охин алга уу МАН-аа. Арчаагаа алдцан нам шүү
Ёоо ямар гайтай юм бэ арай гэж идгэж байхаддаа ккк
Ковидоор Өвдөөгүй хүн бол дeльта вирусээр өвдөхгүй гэсэн үг юм уу
Үнэн зүйл үү? Судалгаагаар нотлогдсон уу?
Нуухан нүдтэй хулгайч аа хүн оруулж ирэхээ болиочээ