Хятадын нүүрсний импорт өсөж, манай экспорт БУУРСААР

2021 оны 08 сарын 02

Зургаадугаар сард манай улсын экспорт 788.3 сая ам.доллар болж, өмнөх сараас 38 сая ам.доллар буюу 4.6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Тэгвэл энэ бууралтын үндсэн шалтгаан нь нүүрсний экспорт буурсантай холбоотой юм.

Монгол Улс 2021 оны тавдугаар  сард 1.4 сая тонн нүүрс экспортолсон бол зургаадугаар сард  өмнөх сараас 672.4 мянган тонноор буурч, 723.5 мянган тонн нүүрс экспортод гаргажээ. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан БНХАУ өнгөрсөн гуравдугаар сараас хойш  манай улсаас уул уурхайн бүтээгдэхүүний татан авалт хийхдээ тун болгоомжтой хандаж буй.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй өнгөрсөн долоодугаар сарын 27-нд  Тяньжин хотноо албан ёсны хэлэлцээ хийхдээ, хилийн боомтуудтай холбоотой асуудлыг ярилцсан гэсэн мэдээллийг өгсөн.

Тухайлбал, коронавируст халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг авсны  үндсэн дээр Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг хоёр улсын боомтуудаар бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх, урт хугацааны нүүрс худалдан авах гэрээг арилжааны зарчмаар байгуулах, тээвэрлэлтийн шинэлэг хэлбэрийг судлан хэрэгжүүлэх замаар Монголоос нийлүүлэх нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцсон. Мөн Монголоос нийлүүлэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортыг нэмэгдүүлэх, Монгол Улсын баруун бүсээс мах экспортлохыг сэргээх явцыг түргэтгэхэд хамтран ажиллахаар тохиролцсон гэж ГХЯ-наас мэдээлж буй юм.

Тэгвэл БНХАУ-ын зах зээлд Монгол Улсын нүүрсний нийлүүлэлт буурсан үед үүсэж буй хомсдолыг бусад улс орнууд нөхөж байна.

Зургаадугаар сард БНХАУ-ын нүүрсний импорт өмнөх оны мөн үеэс 12.3  хувиар, өмнөх сараас 34.9  хувиар өсжээ. Тонн нүүрсний дундаж үнэ 92 ам.доллар байсан нь өмнөх оны мөн үеэс  25.2 ам.доллароор, өмнөх  сараас 5.97  ам.доллароор  өссөн  дүн  юм.

Оны эхний хагас жилийн нийлбэр дүнгээр Индонези улс БНХАУ-д  хамгийн  их  нүүрс борлуулсан  бол  Канад,  Колумб,  АНУ зэрэг  нүүрс  нийлүүлэгчид 100-аас  дээш  хувийн  өсөлттэй  байлаа.

2021 оны долоодугаар сарын 16-ны Кеплерийн каргоны мэдээллээр коксжих нүүрс давамгайлсан 570 мянган тонн нүүрс БНХАУ руу ачигджээ. Өмнө нь дөрөвдүгээр сарын эхээр 310 мянган тонн нүүрс  БНХАУ руу ачиж байсан нь түүхэн дэх хамгийн өндөр хэмжээгээр бүртгэгдэж байжээ. Тэгвэл сүүлийн ачилтын хэмжээ нь  үүнээс 84 хувиар өссөн дүн болж байна. Зургаадугаар сард АНУ-аас 740 мянган тонн нүүрс БНХАУ руу экспортолсон бол энэ сарын нэгтгэсэн дүнгээр  9.5 хувиар өсөж 810 мянган тоннд хүрэх тооцоотой байна.

БНХАУ-ын дотоодын нүүрсний үйлдвэрлэл сүүлийн  гурван сар дараалан буурчээ. Тус улс энэ оныг  дуустал  Австралиас  нүүрс импортлох  магадлал бага байгаа тул оны үлдсэн саруудад бусад улс орнуудаас авах нүүрсний эрэлт,  импорт нэмэгдэх төлөв давамгайлж буй аж. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
толгой дээрээ хар!!(59.153.114.43) 2021 оны 08 сарын 02

Ингэж хийрхэх юун. Хамгийн гол нь бид аюулт өвчинг хилийн бүсүүддээ алдахгүй байва болоо юм биш үү? Хэн нэгнийг муулахын дон нөхөцсөн юм шиг авирлаж байхаар өөрсөдийгөө нэг сайн тольдоо. Одоогоос жил гаруйн өмнө анх аюулт өвчин гарч манай хилээс даруй 2000 гаруй км-ийн цаана байхад Хүүк яаж сүржигнэж хилээ хааж байлаа даа.Энэ үйлдлийг буруусгах гээгүй ч бодит үнэн.Тэгвэл өнөөдөр хятадын яг хил дээр аюулт өвчин ирчихсэн.Энэ тохиолдолд ямар ч улс болгоомжилноо. манай жолооч нарын халдвар хамгаалалтын хэрэгсэл ,мөрдөлт ямар билээ шинжилгээд өөрийнхөө өмнөөс өөр хүн оруулох гээд түмэн зөрчил

1  |  0
Bb(73.37.19.86) 2021 оны 08 сарын 02

Oros Hyatadiin hoorond mongol bol zugeer nohoin oron. Unenee huleej sereh tsag bolsoon mongolchuudaa. Eh oron gej hiirhsen hulgaich nart hagas 60 n jil hulhoduullaa.

0  |  1
Зочин(202.55.188.105) 2021 оны 08 сарын 02

Хятад Орос хоёр үгсэн Монголыг хавчин шахаж байна.

0  |  1
Top