Эмч, эмнэлгээс иргэдэд олгодог лавлагааг E-Mongolia системд оруулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 13

Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар Эрүүл мэндийн сайд энэ 7 хоногт Засгийн газарт танилцуулжээ. 

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ашиглаж буй 12 төрлийн эмнэлзүйн программ хангамжийн өгөгдөл солилцох хөгжүүлэлтийн ажил дуусаж, эрүүл мэндийн байгууллагууд санхүүжилтээ цахимаар нэхэмжлэх боломжтой болсон байна.

E-Mongolia системд Эмнэлгийн магадлагааг нэмж оруулсан бол эмнэлгийн хуудас болон эмч, эмнэлгээс иргэдэд олгодог бусад дөрвөн төрлийн лавлагаа, тодорхойлолтыг оруулахаар бэлтгэж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top