ЭМДЕГ-аас даатгалын үйлчилгээг иргэд, олон нийтэд технологид суурилсан хялбар шийдлээр хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэхээр даатгалын цахим шинэчлэлийн ажлыг эрчимтэй хийж байгаа. Үүний нэг нь ЭМД-ын гэрчилгээ буюу цэнхэр дэвтэрийг ашиглахгүй болж хурууны хээ уншуулах цахим системийг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа.
Та Эрүүл мэндийн байгууллагуур үйлчлүүлэхдээ яагаад хурууны хээгээ уншуулах ёстой вэ?
-Таны эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан тохиолдол бүрийн тэмдэглэл, үзлэг, оношлогоо эмичлгээний түүх архивлагдана.
-Богино болон урт хугацаанд ууж, хэрэглэсэн эмийн бүртгэл болон таны эрүүл мэндтэй холбоотой бүх төрлийн мэдээллийн сан үүсч дараа, дараагийн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд танд хялбар болно.
-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэхэд стандарт, шаардлага хангаагүй болон үндэслэлгүй санхүүжилт авах эрүүл мэндийн байгууллагын үйлдлийг таслан зогсоож чадна.
Сэтгэгдэл ( 0 )