Хятадын “SXCOAL” сайтад нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.
КОВИД-19 дэгдэлт өссөнтэй холбоотойгоор Монголын нүүрс, зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн зургаадугаар сарын 13-16-нд бүрэн зогссон. Халдвар хурдацтай тархаж байгаа энэ үед Монгол Улс Гашуунсухайт, Замын-Үүд, Шивээхүрэн зэрэг гол цэгүүддээ онцгой анхаарч байгаа ч Хятадын талаас хилийн хяналтаа чангатгаад байгаа юм.
Монгол Улсын өдөр тутмын халдвар дээд цэгтээ хүрсэн тул БНХАУ өнгөрсөн зургаадугаар сарын 16-20-ны өдрүүдэд хилийн боомтуудаа хаасан. Гуравдугаар сард Оюутолгойн зэсийн уурхайн жолоочоос вирусийн халдвар илэрхэд Хятад үүнтэй ижил хязгаарлалтыг тогтоосон юм. Хятадад коксжих нүүрсний хэрэгцээ асар их байна. Тиймээс Монгол Улс дотоодын халдвартаа анхаарал хандуулж, уул уурхайн түүхий эдээ экспортлох хэрэгтэй байгаа юм. Монголын коксжих нүүрсний экспорт огцом буурснаар БНХАУ нүүрснийхээ дийлэнхийг АНУ-аас импортолж эхлээд буй.
Хятадын тал Австралийн нүүрсний импортод албан бус хориг тавьсан нь үүнд мөн нөлөөлсөн байна. Оны эхний дөрвөн сард гэхэд АНУ нь Хятадад 2.5 сая тонн коксжих нүүрс нийлүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг тав дахин өссөн дүн юм. Харин зургаадугаар сард 742.9 мянган тонн нийлүүлжээ. Мөн Монгол болон Австралийн нүүрсний экспорт буурсан нь ОХУ-д завшаан болж байна. ОХУ зургаадугаар сард Хятадад 894 мянган тонн коксжих нүүрс нийлүүлжээ. Хүхрийн агууламж багатай коксжих нүүрсний үнэ тонн тутам нь 2303 юань хүрээд байгаа нь 2015 оноос хойших дээд хэмжээндээ хүрсэн үзүүлэлт болоод байгаа юм. Индонезийн Нүүрс олборлогчдын нийгэмлэг буюу “ABPI” томоохон үйлдвэрлэгч гүрнүүдийн чиг хандлагаас үл хамааран нүүрсний эрэлт болон үнэ ирэх 20 жилийн хугацаанд тогтвортой хадгалагдах өөдрөг таамгийг дэвшүүлээд буй. Ялангуяа Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад нүүрсний эрэлт, хэрэгцээ өндөр хэвээр байна гэж үзэж байгаа аж.
Дэлхийд нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлэгч БНХАУ-д ирэх 25 жилийн хугацаанд нүүрс ашигладаг эрчим хүчний үйлдвэрүүд шинээр байгуулах хэд хэдэн том төсөл хэрэгжиж байна. Түүнчлэн 2021 оны эхний хагас жилд БНХАУ-д нүүрсний хэрэглээ 10.7 хувь, эрчим хүчний үйлдвэрлэл 15.7 хувиар тус тус өссөн дүнтэй гарсан талаар тус улсын Үндэсний эрчим хүчний газраас мэдээлсэн. Тиймээс энэ нь ойрын ирээдүйд бүс нутгийн хэмжээнд нүүрсний эрэлт, хэрэгцээг нэмэгдүүлэх дохио болж байгааг салбарын мэргэжилтнүүд онцолжээ. Улмаар энэхүү өөдрөг хүлээлтээс шалтгаалан Индонезийн эрчим хүчний нүүрсний үнэ энэ долоо хоногт тонн тутамд 130.99 ам.долларт хүрч, рекорд ханш тогтоосон байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Битгий хуцаа вирус хятадаа.
Төмөр замтай болоосой. П и з д а