Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг улсын төсвийн 570 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр” байгууллаа.
Хөвсгөл аймаг бэсрэг үйлдвэртэй болсноор цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна Нэгдсэн эмнэлгийн бүх тасгийг 24 цагийн турш хүчилтөрөгчөөр хангах боломж бүрдэж, яаралтай тусламж хүргэх, хүний амь нас аврах, ковидын халдвараар өвчилсөн иргэдийн эмчилгээнд чухал хэрэгцээтэй зэрэг олон давуу тал бүрдэж байна.
Тус үйлдвэр нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүх тасгуудад хүчилтөрөгчийг түгээхийн зэрэгцээ хоногт 30-40 ширхэг хүчилтөрөгчийн баллон цэнэглэх хүчин чадалтай тул 23 сумын Эрүүл мэндийн төвийг хүчилтөрөгчөөр бүрэн хангах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )