Ирэх есдүгээр сард “Дэлхийн сурагчийн сүүний өдөр”-ийг тэмдэглэнэ

2021 оны 08 сарын 23

Жил бүрийн есдүгээр сарын сүүлийн Лхагва гарагийг “Дэлхийн сурагчийн сүүний өдөр” болгон олон улсад тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан “Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар"-аас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын сүүний холбоотой хамтран 2020 оны есдүгээр сарын 28-нд вэбинар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Мөн Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Ази тивийн сүү үйлдвэрлэл” санаачилга, хэтийн төлөв” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулна.

“Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар”-ыг Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран 2020 онд Улаанбаатар хотод байгуулсан. “Ази тивийн сүү үйлдвэрлэл” санаачилгад одоогоор Ази тивийн 13 улс гишүүнчлэлтэй бөгөөд тус бүс нутагт нийгэм, экологийн хувьд хариуцлагатай сүүний салбарыг хөгжүүлж, хөдөө орон нутгийн иргэдийн амьдралыг дээшлүүлэх, хоол хүнсний тэжээллэг чанарыг сайжруулах, эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах үндсэн зорилготой ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top