Японы сүмо бөхийн холбооноос наймдугаар сарын 11-нээс эхлэн албан ёсны юүтүүб сувгаараа “Сүмо бөхчүүд дуулж байна” гэсэн шинэ төслийнхөө бичлэгийг тавьж эхэллээ.
Энэхүү төсөл нь коронагийн хөл хорионы үеэр телевиз, радиогийн нэвтрүүлэгт оролцож чадахгүй болсон бөхчүүдээ сурталчлах, залуу үеийг сүмо бөхөд татах зорилготой бөгөөд эхний ээлжинд дөрвөн бөх сонгогдон оролцжээ. Холбооноос бөхчүүдийг 2019 оны 11 сараас эхлэн олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглосон тул энэ төсөл нь сүмочдын бөх сонирхогчидтой уулзах шинэ боломж болж байгаа юм.
Ёкозүна Тэрүнофүжи, Оношёо, Тобизарү, Энхо нар ая дуугаа фэнүүддээ хүргэсэн байна.
Тэрүнофүжи Японы алдарт дуучин Ютака Озакигийн “I LOVE YOU” дууг сонгосон. 1992 онд 26 настайдаа зуурдаар нас барсан Озакигийн энэ дуу 1991 онд олны хүртээл болсон бөгөөд одоо ч япончуудын караокэд дуулах дуртай дууны нэг хэвээр байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )