Канадын Ерөнхий сайд руу чулуу шидэлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдог Онтарио мужид сонгуулийн өмнөх уулзалтаа хийсний дараа хүмүүс чулуу шиджээ.

Жижиг чулуунууд Трюдо болон түүний бие хамгаалагчдыг оносон байна. Жастин Трюдо “Тийм ээ, энэ улсад уур уцаартай, шинжлэх ухаанд итгэдэггүй хүмүүс байдаг бололтой” гээд төлөвлөсөн ажлаасаа хазайх бодолгүй байгаа, COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтын ажлыг үргэлжлүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Түүний уулзалтад бодлогыг нь дэмждэггүй, ковидын эсрэг вакцинжуулалтыг эсэргүүцдэг Канадын Ардын намын талынхнаас ирсэн байжээ.

Канадын 12-оос дээш насны хүн амын 50 хувь нь ковидын эсрэг вакцинд хамрагдаад байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top