Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо эрх баригч Либерал намын даргын суудлаа өгч байгаа ч намын шинэ даргыг сонгох хүртэл ерөнхий сайдын албан тушаалдаа үлдэнэ хэмээн мэдэгджээ.
Ирэх лхагва гарагт Канадын Либерал нам их хурлаа хийж, удирдлагын асуудлаа шийдэх юм. Канадын парламентад олонхыг бүрдүүлдэг Либерал нам парламентын үйл ажиллагааг гуравдугаар сарын 24-ийг хүртэл түр зогсоогоод байна. Канадад улс төрийн хямралын үед ийм алхам хийх нь хэвийн үзэгдэл аж. Сүүлийн үед Либерал намын нэр хүнд унаж байгаа бөгөөд санал асуулгын дүнгээс үзвэл аравдугаар сард багтаж зохион байгуулах сонгуулиар ялагдах төлөвтэй байна.
Жастин Трюдо Канадын Либерал намын даргаар 2013 онд сонгогдож, 2015 онд тус нам парламентын сонгуульд ялсны дараа Ерөнхий сайд болж байв. Тэрбээр Канадын түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд болсон билээ. Үе дамжсан улстөрч Жастин Трюдогийн эцэг Пьер Эллиот Трюдо 1968-1979, 1980-1984 онуудад Канадын ерөнхий сайдаар ажиллаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )