Улирлын томуугийн эсрэг вакцинаар жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдийг дархлаажуулах аян өчигдрөөс эхэлсэн билээ.
“Томуугаас сэргийлье” уриатай энэхүү аян есдүгээр сарын 13-22-н хүртэл 10 хоног үргэлжилнэ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн, БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFLU” гурван цэнт вакцин хийж байгаа юм.
Эцэг, эхчүүд хүүхдэдээ томуугийн эсрэг вакциныг хийлгэх бол Өрхийн эмнэлэгтээ очиж хийлгэнэ. Мөн сургууль, цэцэрлэг нэгдсэн журмаар хүүхдүүддээ томуугийн эсрэг вакцинд хамруулж эхлээд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Яагаад ийм цөөхөн хоног хийж байгаа болоо