ТАНИЛЦ: Гэртээ тусгаарлагдсан иргэдэд үзүүлэх 160.000 төгрөгийн багц

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 16

Коронавируст халдвар (Ковид-19)-ын халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажсан, шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрийн өвчтөнийг гэрээр эмчилж, зөвлөгөө өгөх ажлыг анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу Өрхийн эрүүл мэндийн төвүүд хариуцан ажиллаж байгаа.

Харин ЭМДЕГ-аас тухайн ӨЭМТ-ийн иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн нэхэмжлэлд хяналт хийсний үндсэн дээр санхүүжилтийг цаг тухай бүрт нь олгож байна.

Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг иргэнд үзүүлэх 160,000 төгрөгийн эмчилгээний багцад:
 

  • 2 удаа биеэр очиж өвчтөнд үзлэг, оношилгоо хийх
  • 2 удаагийн хамгаалах хэрэгсэл
  • Өдөр бүр 2 удаа утсаар тандалт хийх, асуумж авах
  • Тусгаарлалтын хугацаанд уух эмийн багц
  • ӨЭМТ-ийн эмчийн цалин, урамшуулал зэрэг олон төрлийн зардлууд багтаж байна. 
     

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(43.242.242.59) 2021 оны 09 сарын 16

ковид тусаад лист-ээ авах гэсэн листний маягт дууссан гэх юм. Яаралтай арга хэмжээ аваач ээ. БГД

1  |  0
Top