Өнөөдөр “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын ДЭЛХИЙН ӨДӨР”

2021 оны 09 сарын 17

2019 оноос эхлэн жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг  “Үйлчлүүлэгчийн Аюулгүй Байдлын Дэлхийн Өдөр” болох есдүгээр сарын 17–ны тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байна.

Энэ тэмдэглэлт өдрийн гол ач холбогдол нь:
 

  • Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх хүн бүрийн мэдлэгийг нэмэгдүүлэх,
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх,
  • Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах,
  • Эмнэлгийн  тусламж, үйлчилгээтэй холбоотойгоор үйлчлүүлэгчид учирч болзошгүй хор уршгийг  бууруулах   үйл ажиллагааг  сурталчлахад оршдог.

2021 оны есдүгээр сарын 17-ны өдрийг дэлхий нийтээрээ “Эх, нярайн тусламж, үйлчилгээний аюулгүй байдал” сэдвийн дор “Эсэн мэнд, хүндэтгэлтэй амаржихуйн төлөө шаргуу ажиллацгаая!” уриан дор тэмдэглэж байна.

“Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр-2021”--ийн хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Үүнд:
 

1. Дэлхий нийтэд эх, нярай, ялангуяа төрөх үеийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлын асуудлыг дэвшүүлэх.

2.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд оролцогч талуудыг татан оролцуулах, эх, нярайн аюулгүй байдлыг сайжруулах шинэлэг, үр дүнтэй бодлого боловсруулах, хэрэгжүүлэх.

3.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд оролцогч талуудад эх, нярай, ялангуяа төрөх үеийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг сайжруулах хүчин чармайлтаа нэмэгдүүлж, тогтвортой үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг уриалах.

4.Төрөлтийн явцад эх, нярайд тулгардаг зайлсхийж болох эрсдэл, хор уршиг, таагүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх шилдэг туршлагыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх, сурталчлах зэрэг юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица "Үйлчлүүлэгчийн Аюулгүй Байдлын Дэлхийн өдөр"-т зориулан мэндчилгээ дэвшүүллээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top