Хөвсгөл аймагт хөхний хорт хавдрын мэс заслыг анх удаа хийлээ

2021 оны 09 сарын 20

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт хөхний хорт хавдрын мэс заслыг анх удаа хийжээ.

Энэ талаар тус эмнэлгийн эмч Б.Түвшин "Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт хавдрын мэс засал эмчилгээ хийгээд эхэлсэн. Хөвсгөлд хөхний хорт хавдрын анхны мэс заслыг Хавдар судлалын үндэсний төвийн Б.Одбаяр эмч ирж хийлээ.

Бид аймгийн эмч нараа мэс заслын нарийн мэргэжлүүдээр төрөлжүүлэн дотоод гадаадад сургаж хавдрын асуудал орон нутагтаа бүрэн шийдэгддэг болгох төлөвлөгөөтэй байна. Анагаах ухаан бол багийн ажил. Хавдар судлалын үндэсний төв, нийт багш нар, энэ үйлийг дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Бид хичээнэ" гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top