Сайд С.Энхболд, дарга Б.Бямбадорж нарын хэн нь худал хэлэв?

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 08

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр /2021.10.07/ Коронавируст халдвар /Ковид-19/-ын лабораторийн оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалтын талаар мэдээлэл сонссон.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Нас баралтаараа бид бахархаад байгаа юм байхгүй. Олон улсын статистик үзүүлэлтийг танилцуулсан.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гэртээ 55 хүн нас барсан. Гэртээ нас баруулахгүй байхын төлөө ор зохицуулах багийн хүчийг нэмэгдүүлж ажиллуулж байгаа” гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Тэгвэл Нийслэлийн онцгой комиссоос Корона­вируст халдвар /Ковид-19/-тай тэмцэх ажил, орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулалтын талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа учраас эмнэлгийн орны эргэлт удааширсан, нөхцөл байдал амаргүй байна. Өнгөрсөн долоо хоногт 106 ор нэмсэн. Хэдийгээр нийслэлд 6000 ор бүртгэлтэй байгаа ч 6543 ор ажиллаж байна. Зарим эмнэлгүүд шаардлагатай бол оффисын өрөөгөө суллаж, ор дэлгэж байна. 2020 оны арван нэгдүгээр сараас хойш нийс­лэлд 44 иргэн гэртээ нас барсан” гэдгийг хэллээ.

С.Энхболд сайдын хэлснээр гэртээ нас барсан иргэдийн тоо 55 байсан бол маргааш нь энэ тоо нэмэгдсэн атал Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж бүр 44 гээд ичихгүй худлаа яриад сууж байх юм. Тэгэхээр сайд, дарга хоёрын хэн нэгэн нь худлаа тоо хэлсэн байж таарах нь.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.118.150) 2021 оны 10 сарын 08

Наадуул чинь ажлын ямар ч уялдаа байхгүй, буруугаа хэнрүү чихэх вэ, гээд л сууж байна даа,,,,Салбарын ажил унасан, одоо энэ маягаараа явбал эмч, сувилагчгүй улс болно,,,,эд цаашаа ажиллавал

0  |  0
зочин(124.158.65.146) 2021 оны 10 сарын 08

сайд улсын хэмжээнд ,нэмг-дарга УБ-ын хэмжээнд яриа байлгүй дээ

0  |  0
эмч(192.82.89.4) 2021 оны 10 сарын 08

ийм байж юм хум бичээд яана. сайд улсын хэмжээнд ярих байх.цаадах нь уб хэмжээнд ярих байлгүй.улс-55.уб-44 гэж ойлго.тэнэг юмуу.дахиж бүү бич

1  |  0
Top