Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын Онцгой комиссийн Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр нар, ЭМЯ, НЭМГ, НОБГ-ын холбогдох албан хаагчдын байлцуулан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын өнөөгийн нөхцөл байдлыг талаар ярилцлаа.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалт нийтийн дунд тархсан үед хүн амын хөдөлгөөнийг бууруулах, дархлаа сэргээх тунгийн хамралтыг нэмэгдүүлэх, амны хаалтны хэрэглээг шинэ түвшинд хүргэх, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх замаар халдварын тархалтыг бууруулах нь зүйтэй гэж үзлээ.
ЭМЯ-наас Улсын Онцгой комиссийн Нэгдсэн шуурхай штабын удирдлагуудтай 7 хоног бүр уулзаж, цаашид авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээгээ тодорхойлж ажиллахаар боллоо гэж Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )