"Бүх Монголоо эмчлэх" амлалт, мөрийн хөтөлбөрийн хүрээнд УИХ гишүүн Ж.Чинбүрэн сонгогдсон тойргийнхоо ахмадуудад хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгийг БЗД-ийн ЗДТГ, дүүргийн ИТХ, Хонхор тосгоны Эрүүл Мэндийн төвийн хамт олонтой хамтран зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр БЗД-ийн 12-р хорооны 65-аас дээш насны ахмадуудыг хавдрын урьдчилсан үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүй хамруулж байна.
Видео хэлбэрээр үзэх
Аяны хүрээнд өнгөрсөн долоо хоногт БЗД-ийн 20, 11, 10-р хороодод эрт илрүүлгийн оношилгоо хийхэд 40 орчим хавдрыг илрүүлсэн байна. Энэхүү илрүүлсэн хавдрууд нь анхан болон дунд шатны хавдар байсан бөгөөд тухайн иргэд хавдраар өвчилсөн гэдгээ мэдээгүй байжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн зөвлөх Б.Дэмбэрэл "УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Улсын их хуралд сонгогдохдоо “Бүх Монголоо эмчилье” гэх амлалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэхүү амлалт, мөрийн хөтөлбөрийн хүрээнд маш олон ажлуудыг хийж байгаа. Тухайлбал, Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлийн санхүүжилтийн хуулийн тогтолцоог бүрдүүлж чадлаа. Мөн хавдрын эрт илрүүлэг гэдэг зүйлийг Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж чадлаа. 21 аймаг болон есөн дүүрэгт хавдрын эрт илрүүлгийн төв барих ажлыг эхлүүлээд явж байна. Одоогийн байдлаар Архангай аймагт эрт илрүүлгийн төв барьсан. Дүүргүүдэд бариад эхэлж байна. Энэ удаад Ахмадын баярыг тохиолдуулан тойргийнхоо 65-аас дээш насны ахмадуудыг хавдрын эрт илрүүлэх оношилгоонд хамруулж байна. Нэг удаагийн аян зохион байгуулаад бүх ахмадуудаа хамруулахад хэцүү. Тиймээс эхний ээлжинд 65-аас дээш насны иргэдийг оношилгоонд хамруулж байна. Ингэхдээ клиникийн томоохон эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нарыг урьж, ажиллуулж байгаа. Бид эхний ээлжинд хавдрыг илрүүлж, оношилно. Дараа нь эмчилгээ хийнэ. Энэхүү ажлыг үргэлжлүүлэн 23-р тойргийнхоо 17 хороонд хийнэ” гэлээ.
Мөн энд шинжилгээ өгөхөөр ирсэн настнууд төдийлөн гадуур үзүүлж чаддаггүйг хэлж, үзлэг, оношилгоог өрхийн эмнэлэгт үнэ төлбөргүй хийж байгаад баярлаж буйгаа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Энхбаяр, Саранчимэг нар байна уу? Сонгогдсог тойргоо бүр тас мартсан уу?