АНУ-ын Колорадо мужийн хамгийн өндөр ууланд авирч байгаад алга болсон аялагч аврагчдын удаа дараа залгасан дуудлагыг "Танихгүй дугаар" хэмээн аваагүй байна.
“The Guardian” хэвлэлд мэдээлснээр, Лейк хотын онцгой байдлын алба энэ сарын 8-ны өдөр 20:00 цаг орчимд ууланд аялж байсан хүн алга болсон тухай дуудлага хүлээн авчээ. Түүнтэй холбоо барихаар хэд хэдэн удаа дуудлага хийж, мессеж, дуут шуудан үлдээсэн ч хариу ирүүлээгүй тул 22:00 цагт таван аврагчаас бүрдсэн багийг Элберт уул руу илгээсэн байна.
Аврагчид ууланд авирагчийг ололгүй маргааш өглөөний 03:00 цагт буцаж иржээ.
Өглөөний 07:00 цагт хоёр дахь эрэн хайх багийг дайчилж, эрлийг үргэлжлүүлсэн ба 09:30 цагт алга болсон эр байрлаж байсан бааздаа буцаж ирсэн тухай мэдээлэл авчээ.
Ууланд авирагчийн ярьснаар, түүнийг эрэн хайж буйг өөрөө мэдээгүй байна. Түүгээр ч үл барам аврагчдыг дуудлагыг "Танихгүй дугаар" тул аваагүй гэсэн тайлбар хэлжээ.
Түүнийг эрэн хайх ажиллагаа 32 цаг үргэлжилсэн байна.
Сэтгэгдэл ( 7 )
Өөрөө төөрөөгүй, буцаад очно гэсэн итгэлтэй байсан учраас илүү дутуу дугаар аваагүй л биз. Тэнэг аврагч зурвас бичихгүй.
Манай үхэр монголчууд шиг юмнууд бас байдаг аж.
Монголд бас иим ядчихсан лалхын бэсда нар бдгшүү
Erguu mal beee
Эргүү дагз
9911 р залгахгүй яасын\n\n
ZUGEER L TENEG MAL.