Хүүхдийн нас баралтын тэн хагас нь тэжээлийн дутагдлаас шалтгаалдаг

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 27

Дэлхий даяар хүүхдийн нас баралтын тэн хагас нь хоол тэжээлийн дутагдлаас шалтгаалсан байдаг. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар өсөлт хоцролттой, тураалтай, туранхай, илүүдэл жинтэй 5 хүртэлх насны хүүхдийн мэдээллийг цуглуулж, ДЭМБ-ын аргачлалаар үр дүнг тооцон гаргадаг.

Хүүхдийн бага насан дахь хоол тэжээл, дэмжлэг үзүүлэх орчин нь тэдний эрүүл мэнд болон бие бялдар, суралцах чадвар хөгжихөд түлхүүр хүчин зүйлс болдог байна.

Түүнчлэн хүн амын жилийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хэрхэн хангаж байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top